Monday, May 20, 2013


  • Бар
Эрт дээр үеэс Монголчууд ном хэвлэдэг хэвийг мөн бар хэмээн нэрлэдэг байжээ. Бараар ном хэвлэдэг үйлдвэрийн газрыг бархан гэнэ. Бар нь модон бар, төмөр бар, хорголжин бар, чулуун бар хэмээн тус бүрдээ онцлог ялгаатай. Монголчууд модон бар нэн эртнээс дэлгэрсэн. Бүр эрт XII зууны үеэс монгол газар ном барлаж эхэлжээ. Модон барын хэвлэлийн барыг хавтгай модон дээр үсгээ буруу харуулан сийлээд түүндээ өтгөн бэх түрхээд дээрээс нь цаасаа тавьж араас нь дарахад барын үсэг цаасанд бууж номын хуудас бэлэн болно. Барын будаг нь хар болон улаан шунх байдаг. Төмөр, зэс, хорголжин бар бол хавтгай төмөрлөг дээр үсгээ товойлгон сийлсэн байна. Хэвлэх арга дээ

Богд хаант Монгол улсын Төрийн тамганы нууц

ХХ зууны эхээр 1911 оны Монголын төр сэргэн мандаж, тусгаар тогтносон Монгол Улсын хааны тамгыг хаш эрдэнээр хийж, түүнд Монголын эртний төрийн бэлгэдлийг сэргээн хэрэглэж, тамганы үсгийг соёмбо, дөрвөлжин, уйгаржин монгол үсгээр улсын эзэн хааны алдрыг “Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга” хэмээн бичжээ.
Тамганы гаднах бариулыг хүслийг хангагч чандмань эрдэнийн дүрстэй үйлдсэн нь Монголчуудын чухам хүслэн болсон тусгаар тогтнол, эрх чөлөөт байдал үүрд биелж, хотол олноороо энх амгалан байхыг бэлэгдэн ерөөсөн гүн агуулгатай байжээ.
Гэтэл уг тамганы зүүн баруун талд бичсэн үгийн талаарх сонирхолтой тайлбарыг Түүхч Х.ЧУНТ манай сайтад ирүүлсэн юм.
БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН МӨНГӨН ТАМГАНЫ ХОЁР ХАЖУУ ДАХЬ СИЙЛБЭР ҮГНИЙ ТУХАЙ
Өнөө жил Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн үндэсний хувьсгалын 100 жилийн түүхэн ойг тэмдэглэж байна. Халх Монголыг сүүлдээ хятадчилах гэсэн Манжийн “Шинэ засгийн бодлого”-ыг эсэргүүцсэн цагаагчин гахай жилийн үндэсний хувьсгалаар байгуулагдсан шашин төрийг хослон баригч Богд хаант монгол улсын төрийн мөнгөн тамгыг хэдийд үйлдэж, Богд хаанд өргөсөн, тамганы сийлээсний талаар доктор О.Батсайхан бичсэн. Уг тамганы зүүн талд “шашин маш тунгалаг” баруун талд нь “төр маш бат” хэмээн бичигдсэн байна. Тамгыг үйлдсэн хугацааг бичихдээ ”цагаагчин гахай жилд бүгдээр өргөмжлөн өргөв” хэмээснээс үзвэл энэхүү тамганы эзэн болох Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын эзэн хаанаар 1911 онд өргөснийг бас ийнхүү илэрхийлсэн байна1 гэжээ.
Хаант төрийн мөнгөн тамганы хоёр хажуу тал дээр “төр маш бат” “шашин маш тунгалаг” гэсэн үгийг зориуд сийлсэн нь ямар учиртай юм бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үүний цаад нарийн, нуугдмал учрыг тайлахад түлхүүр болох магадлалтай энэхүү модон барны тухай өгүүлэхэд хүрэв.
Энэхүү модон бар нь 9.5×17.8 см хэмжээстэй хуш модон хавтгай дээр хааш хаашаа зургаан эгнээ бүхий хүснэгтэд худам монгол бичгийн гучин зургаан үгийг сийлжээ.

šajin (шашин)törü  (төр)yosun (ёсон)burqan (бурхан)buyan (буян)bayan (баян)
nasu (нас)masi (маш)urtu     (урт)mergen (мэргэн)bolqu (болох)beleg (бэлэг)
künde (хүнд)batu (бат)tunggalag (тунгалаг)jayag-a (заяа)öglig (өглөг)bisalgal (бясалгал)
üjekü (үзэх)sonusqu (сонсох)bisalgaqu (бясалгал)biy-e (бие)sedkel (сэтгэл)orun   (орон)
törül (төрөл)bügüde (бүхэн)amugulang (амгалан)daragu (даруу)amur (амар)engke   (энх)
bodi (бодь)nom (ном)burqan (бурхан)sanalg-a (саналга)tegsi (тэгш)jirgalang (жаргалан)
Хүснэгтний баруун талд: “Энх амгалангийн гучин долдугаар онд өндөр гэгэгэн та халх монголчуудыг дагуулан тулгуур төр түших цагт эзэн гэгээн мутраар алтан үсгээр бичиж, Вачирдара богд гэгэгэн танаа шагнасан өлзийт гучин зургаан үсэг. Үүнээ хаа тахиж байсан газраа нас буян, хий морь, цог заль нэмэн дэлгэрэх хэмээн лүндэн буулгажухай” гэж буй.
Эдгээрийг нягталбаас:
1. ”Үүнээ” гэдгээс хойшхи нь богдын лүндэн, бусад нь тайлбар ажээ.
2. Барны тайлбарт ”Энх амгалангийн гучин долдугаар онд өндөр гэгэгэн та халх монголчуудыг дагуулан тулгуур төр түших цагт эзэн гэгээн мутраар алтан үсгээр бичиж” гэснээс үзэхүл халх монгол энх амгалангийн гучин долдугаар онд (1698) биш, гучдугаар онд (1691) манжийг түшсэн тэр үеэр Өндөр гэгээн “Өлзийт гучин зургаан үсэг”-ээ бүтээж хэмээлтэй.
3. Барны тайлбарт буй ”Вачирдара богд гэгэгэн танаа шагнасан өлзийт гучин зургаан үсэг”-ийг харин Энх амгалангийн гучин долдугаар онд Галдан дарагдаж Халх орон амар тайван болсон тул өвөрлөгч нутагт дүрвэн очсон халхууд уугуул нутаг орноо буцах үеэр Өндөр гэгээн өлзийт гучин зургаан үсгээ соёрхож, тахиж байх лүндэнгээ буулгасан бололтой.
“Өлзийт гучин зургаан үсэг”-ийг бие, хэл, сэтгэлээр тахиж шүтвээс хий морь, цог заль бадарч, насан хутаг олохын хамт буяны өглөгийн тоон эрхи (36×3) болох ажээ.
4. Худам бичгээр сийлэгдсэн “Өлзийт гучин зургаан үсэг” хааш хаашаа зургаан эгнээ байрласан үгний эхний гурван мөрд буй “шашин” “төр” “ёсон” гэх үгсийг нэгтгэвээс “шашин төр ёсон” буюу “хос ёс”-оор гэгээнтэн юүг илэрхийлсэн байж таарах вэ? Бодоход гэгээнтэн Монголын хүчирхэг явсан хос ёст өнгөрсөн үеэ дурссан хэрэг биш, харин монголын алдсан тусгаар тогтнол ирээдүйд ямар байдлаар сэргэхийг “хос ёс”-оор томьёолж илэрхийлсэн нь хожмын түүхээр нотлогдсон болой. Энэ бол тусгаар тогтнолын үнэ цэнийг бие сэтгэлээрээ үзэж мэдэрсэн гэгээнтэний чилсэн сэтгэлийн тайлал, билиг оюунаар хэтийг угтан харсан бошго байжээ.
Өндөр гэгээний айлдсан “хос ёс” бол монголын алдагдсан тусгаар тогтнол сэргэхийг илэрхийлсэн чухал үзэл санаа цагийн урсгалд огт мартагдалгүй яван явсаар 1911 онд шашин төрийг хослон баригч Богд хаант монгол улс  байгуулагдан “хос ёс” биелж, тусгаар тогтнолоо сэргээжээ.
5. ”Өлзийт гучин зургаан үсэг” хоорондоо “маш” “бүхэн” “болох” “амар” гэсэн үгээр холбогдон найман тоонолж болно.
1. Төр маш батНас маш урт
2. Шашин маш тунгалаг
Ёсон маш хүнд
1. Буян болох өглөгМэргэн болох билиг
2. Бурхан болох бясалгал
Баян болох заяа
1. Сонсох бүхэн номТөрөл бүхэн амгалан
2. Үзэх бүхэн бурхан
Бясалгал бүхэн бодь
1. Сэтгэл амар тэгшДаруу амар энх
2. Бие амар жаргалан
Орон амар саналга
Энэхүү дөрвөн хэсгийг ажваас: Мөр бүр гурван үгтэй, хэсэг бүр дөрвөн мөр бүхий есөн өөр үгнээс бүрдсэн нь Чингис хааны хар цагаан тугны тоон бэлгэдлээр халх монгол Чингис хааны  голомт нутаг, харийн эзэгнэлд гурван цагийн мөчлөгт байх ёсгүйг  сануулсан сануулга ч гэмээр.
Дөрвөн хэсгийн найман тоонолжийг сурвалж бичгийн “эзний дороос халтар тэх босон гүйхэд эзэн толбот бор мориороо довтлон гүйцэж алдлан тэлж алтан тоонолжоор атиртал харваж алав”2 гэснээс үзвэл тоонолж нь “зэвсэг” гэсэн утга агуулах ажээ. Дөрвөн хэсгийн найман тоонолж нь Монголчууд тусгаар тогтнолоо дөрвөн зүг найман зовхисын олны зэвсэгт тэмцлийн аргаар олж авна хэмээн үзсэн болов уу. Энэ нь 1911 оны үндэсний хувьсгалын хөтөлбөр болж өгсөн хэрэг.
6.”Өлзийт гучин зургаан үсэг ”хааш хаашаа зургаан эгнээ байрласны нэгдэх “зургаа” нь бурхан шашны үүднээс эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны буянд зориулсан маанийн үсгийн тоон төлөөлөл, хоёр дахь “зургаа” нь ашид сэргэх тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болох соёмбын зургаан дүрслэлийн тоо ч юм билүү.
Өндөр гэгээн  Монголын  тусгаар тогтнол сэргэхийг “хос ёс”-оор илэрхийлэн угтан харсан шигээ тусгаар тогтнол хэдийд сэргэх цаг хугацааг тооцоолж (6 нь тоонолжны үг, 36×6=216) гэж тооцсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Харин Монголын тусгаар тогтнол 220 жилийн нүүрэн дээр сэргэсэн байна.
7.Хаант төрийн мөнгөн тамганы хоёр хажуу тал дээр “Өлзийт гучин зургаан үсэг”-нээс сийлээс яагаад хийгдээ вэ?
Монгол улстай нэгдэх үндэсний хөдөлгөөн өрнөсөн тэр үед 8-р Богдын нэр нөлөөг хэвээр байлгах хэрэгтэй байжээ. Тиймээс Өндөр гэгээний Монголын түүхэнд гүйцэтгэсэн их үүргийг гарган тавих цаг хараахан болоогүй хэмээн үзсэн дээрээс Өндөр гэгээний айлдсан бошго үгнээс “төр маш бат” “шашин маш тунгалаг” гэсэн үгсийг төрийн мөнгөн тамганы хоёр хажуу талд сийлсний учир ийм буюу.
Бошго үгс сийлсэн мөнгөн тамга бол түүх түүхээрээ байхыг илтгэсэн төрийн өндөр хүндэтгэлийн өвөрмөц, биет дурсгал хэмээлтэй.
Үүнээс үзэхэд Монголын алдагдсан тусгаар тогтнол, төрийн эрхээ олж авах үзэл санааг үндэслэгч нь Өндөр гэгээн Занабазар байжээ гэсэн дүгнэлт гарч байна.
Жич: Богд хаант монгол улсын төрийн мөнгөн тамганы хоёр хажуу тал дээрхи “шашин маш тунгалаг” “төр маш бат” гэсэн сийлээс бичлэгийн оньсыг тайлсан Өндөр гэгээний “Өлзийт 36 үсэг”-ийг агуулсан эл модон бар түүх соёл, шашин шүтлэгийн ховор дурсгал болохыг энд дурьдахад илүүдэх юун.рхтэй ижил. Ном барладаг бархан Монголд нэн олон байв.

No comments:

Post a Comment