Wednesday, May 15, 2013

үүсэл хөгжил хэвлэлийн



                                            Хэвлэлийн үйлдвэрийн үүсэл хөгжил


Ном хэвлэлийн үйлдвэрийн үүсэл хөгжлийг номын барыг банз, хавтгай самбар зэрэг материал дээр сийлж түүнээсээ гар аргаар дардас гаргах аргаас салж, үсэг бүрийг тусад нь үйлдэж дан салангид хөдөлгөөнт үсэг хэрэглэн номыг өрж ( дан үсгүүдийг нийлүүлэн өрж ) дардас гаргах ажиллагааг механикжуулсан ( хэвлэх станок бий болсон ) тэр үеэс эхлэн тооцдог. Ном хэвлэх санаа анх хэвнээс (штамп) үүсэн гарсан гэж үздэг. Бүр 7-8-аар зууны үед Европт бөс давүү зэрэг материал дээр гоёл чимэглэлийг хэвийн тусламжтайгаар дарж байжээ. Хээ чимэглэл зургийг ашиглан материал дээр дарах замаар нь олон хувь үйлдэх ажиллагааг голдуу хөзөр, бурханы зургийг олшруулан хийдэг байсан байна. Эхэндээ зургийг сийлбэрлэн зургийн тайлбарыг гараар бичдэг байснаа сүүлдээ үг үсгийг сийлбэрлэх болов.

Хэвлэлийн анхны урлал нь эхлээд 2 см зузаантай дал мод, лийр, самарын модон банзыг сайтар өнгөлж дээр нь сэдвээ зурах буюу наагаад хурц үзүүртэй хутгаар хэрэггүй хэсгийг нь ухан авсны дараа хэвлэгдэх хэсгүүд нь жигд гадаргууд товойн үлдэх бөгөөд түүн дээрээ будгаар түрхэж дээр нь цаасаа тавин дараах замаар хэвлэдэг байжээ. Салангид дан үсгийг анх Германы эрдэмтэн Иохон Гутенберг 1440 онд бүтээж ном хэвлэх станокийг хийж иж бүрдэл үйлдвэрийг анх байгуулж ажиллуулжээ.






                                                                

Үүнээс урьд МЭ 1041-1048 онд Хятадын иргэн Би Шэн анх хөдөлгөөн (дан) үсгийг (шавар хэв) сэдэж хийсэн нь Хятадад нилээн өргөн тархаж байсантай холбоотой. Түүний үсгийн материал шатаасан шавар, мод байсан бол 15 зуунаас хүрэл болж чанар нь өөрчлөгдсөн ч Хятадын ханз үсэг нь хэдэн арван мянган тэмдэгтээс бүрддэгээс болж өргөн хэрэглэгдэж чадаагүй аж. Олон мянган үсгийг өрж байснаас гараар бичих эсвэл сийлбэрлэсэн модон бараар хэвлэх нь илүү амар байсан байх магадлалтай. Тиймээс 19 зууныг хүртэл Хятадын ном хэвлэл гар бичмэл, модон бар, чулуун бар голлож байжээ. 1860 онд Америкийн шашны номлогч У. Гембл Хятадын хөдөлгөөн үсгийг хийх электролиз аргыг нэвтрүүлснээр Хятадад барууны хэвлэлийн текник олноор нэвтэрч ном хэвлэлийн тоо олширч томоохон хэвлэлийн газрууд бий болжээ. Дан үсэг , гараар үсэг өрөх ажилбарыг Немцийн агуу зохион бүтээгч  Иохан Гутенберг 1400-1468 онд ном хэвлэлийн үйлдвэрийг анх бүтээн буй болгож Европт анхныхаа үйлдвэрийг байгуулснаар хүн төрөлхтний түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээж нэрээ мөнхөлсөн юм.
Иоганн Гутенберг












                                                    Иоганн Гутенберг               
Тэрээр 1400.6.24-нд Германы Майнц хотод төрсөн. 1440 онд өөрийн шавь нарын хамт тугалгаар салангид үсэг цутган (анхандаа модон үсэг сийлбэрлэн хэрэглэж байсан гэж судлаачид таамагладаг байна), номөрж, механик аргаар хэвлэн, урьд нь дэлхий дахинд хэрэглэж байсан гар сийлбэрээсгар аргаар дардас гаргах замаар ном хэвлэж байсан аргыг халж ном хэвлэлтийн түүхэнд том хувьсгал хийсэн. Гутенберг мөн үсэг цутгах төхөөрөмжийг зохионбүтээж, үсэг үйлдвэрлэлийн технологийг боловсруулж (түүний дотор пуансон,матриц (эр эм хэв), үсэг цутгахад хэрэглэх металлын хайлшийн бүтэц, жорыг боловсруулжээ. Эцэст нь тэр үед архи, цөцгийн тос хийх болон цаасны үйлдвэрт хэрэглэгддэг байсан эргүүлэгт прессийг хэвлэлтийн ажиллагаанд тохируулан өөрчлөн сайжруулах замаар анхны хэвлэх станокийг бүтээжээ. Ингэж анх 300 гаруйхуудастай номыг салангид үсгээр өрж өөрийнхөө станок дээр хэвлэснээр хэвлэлийн үйлдвэрийн “эцэг” гэгдэх болжээ. Гутенберг бас номын чимэглэлийн зураач, номын урлагийн мастер байсан гэдэг. Гутенбергийн анхны ном нь календарь, Донатын хэлний зүй байсан бөгөөд бүгд 13 тийм ном гаргажээ. 1455 онд тэрбээр зориг гарган 1286 хуудастай (3 400 000 үсгийн тэмдэгт) анхныхаа Библийг хэвлэнгаргажээ. 10 жилийн дараа түүний хэвлэлийн технологи тухайн үеийн соѐн гэгээрлийн төв болж байсан Италид хүрсэн бол дараагийн 10 жилд бүх европт түгэн дэлгэрч 1480 онд түүний хэвлэлийн машин (станок) 110 хотод ажиллаж байв. Тэгээд Америкт 1639 онд, өмнөд африкт 1784 онд, Австралид 1795 онд түгэн дэлгэрчээ.1462 онд Майнц хотыг эзлэгдсэний дараа ном хэвлэлтийн шинэ төв нь Венец болж 15-р зууны сүүлчээр тэнд 150 орчим хэвлэлийн станок ажиллаж байжээ. Гутенбергийн энэхүү гайхамшигт бүтээл ийнхүү Германы бусад хотуудад,дараа нь хөрш зэргэлдээ улс орнуудад дэлгэрсээр ХҮ зууны сүүлч гэхэд Европынхотуудад олон зуун хэвлэх үйлдвэрүүд ажиллаж 40000 гаруй ном 12 сая хувиар хэвлэгдсэн гэсэн мэдээ байдаг. Гутенбергийн бүтээсэн станок 350 гаруй жилийн турш ном хэвлэгчдийн цорын ганц зэвсэг байсаар дөнгөж ХIХ зууны эхнээс сая дараагийн боловсронгуй машин бий болсон байна. Энэ хооронд ХҮ зууны эцэс ХҮI зууны эхнээс алдарт Леонардо да Винчигээс авахуулаад Гутенбергийн машиныг (дан модоор хийгдсэн) өөрчлөн сайжруулах гэсэн оролдлогыг олон зуун зохион бүтээгчид хийсээр ирсэн чтүүнээс давж гарч чадаагүй байна. Гутенбергийн бүтээл дэлхийн соѐлын түүх, хүний нийгмийн түүхийн хөгжилд “Аугаа их дэвшилт, эргэлтийн амьд үр шим болсон” гэж дэлхий нийтээр нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгээд ч дараа дараагийн шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн өрнөн дэлгэрэлт, үсрэнгүй хөгжил нь ном хэвлэлтийнүсрэнгүй хөгжилттэй салшгүй холбоотой гэж эрдэмтэн мэргэд дүгнэж бичсэн нь олонтаа. 1998 онд Америкийн нэрт эрдэмтэн Майкл Х. Хартын ”Дэлхийн түүхийн100 аугаа хүн” нэрт номонд хүн төрөлхтний түүх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд үзүүлж буй нөлөөг нь үндэслэн 100 хүртэл дараалуулсан жагсаалтад Иоганн Гутенберг нь хятадын цаас зохион бүтээгч Цай Лунь-ийн дараа 8-рт ,К.Колумб, А.Эйнштейн нарын урд бичигдсэн байдаг. Өнөө үед Герман улс дэлхийд хэвлэлийн машин техникийн үйлдвэрлэлээр ч хэвлэлийн үйлдвэрлэлээр ч тэргүүн эгнээнд орж байгаа нь Германы хамгийн агуу хүн Гутенбергийн бүтээл, алдар гавьяатай холбоотой байх аа. Гутенбергийн бүтээл хэвлэлийн аргаар ном хэвлэлтийг хөгжүүлэхийн хамт цаасны эрэлт хэрэгцээг асар ихээр нэмэгдүүлж, янз бүрийн улс орнуудад хэвлэх үйлдвэрүүд олноор байгуулагдаж эхэлсэн аж.Тухайлбал 1465 онд Италид, 1470 онд Франц, Норвегид, 1474 онд Испанид, 1476 онд Англи, Польшид, 1563 онд Орост г.м. Гутенбергийн энэхүү машины халааг тигель машин авсан. Хэвлэлийн гар станок анх гарснаас хойш XIXзууныг хүртэл ном хэвлэлтэнд ашиглагдсан. Анхны бүхэлдээ модоор хийгдсэн станокийг 1800 онд Английн Ч.Стэнхол бүх эд ангийг нь металлаар хийж сайжруулсан бол анхны тигель машиныг 1830-1869 онд И.Адамс/1830/,С.П.Раглс/1839/, Дн.Р.Гордон/1851/, М.Галли/1869/ нар зохион бүтээж боловсронгуй болгожээ.
  •                                                       Нээлт
 Анхны хавтгай хэвлэлийн үндсэн элемент нь ухрах-давших хөдөлгөөн хийж, хэв нүүр байрлах хавтгай-таллер, хэвлэх цилиндр/ машиныг 1790 онд Английн Никольсон зохион бүтээж патент авсан ч практикт хэрэглэгдсэнгүй, харин1812-1814 онд лондонд немцийн зохион бүтээгчид Ф.Кениг, А.Брауэр нар хавтгай 1 машин бүтээж 1814 оны 11 сарын 29-нд анх Лондонгийн “Таймс” сониныг хэвлэжээ. Энэ машин нь цагт 1100 дардас гаргаж байв. 19-20-р зуунд ийм хавтгай машиныг  /өндөр хэвлэлийн/  боловсронгуй болгосоор цагт 20000 дардас гаргах хүчин чадалд хүргэжээ. Кенигийн энэхүү түргэн хэвлэлийн хавтгай машин нь тухайн үедээ инженерийн ухааны шилдэг бүтээл байсан ч XIX зууны дунд үеэс хэвлэлийн, ялангуяа шуурхай тогтмол хэвлэлийн асар ихээр өссөн хэрэгцээ шаардлагыг яагаад ч хангаж чадахгүйд хүрч техникийн илүү оновчтой шийдлийг эрэлхийлэх болов. Дэлхий нийтийн хэвлэлийн үйлдвэрлэлийн түүхийн тэмдэглэл Ном хэвлэл бол хүн төрөлхтний түүхэндээ бий болгосон хамгийн агуу зүйл болох бичиг соѐлын хөгжилтэй салшгүй холбоотой. Хүн төрөлхтөн бичиг үсгийг зохиож хэрэглэсэн нь ямар их агуу гайхамшигт үүрэг гүйцэтгэснийг дурдах нь илүүц биз. Ном хэвлэлийн хөгжил нь цаастай салшгүй холбоотой. Цааснаас өмнө..Одоогоос 10000-15000 жилийн өмнөөс хүмүүс хадан дээр янз бүрийн дүрс зураг “бичиж” байсны ул мөр бараг дэлхийн бүх улс орноос хэдэн зуу, мянгаараа олджээ. Бирмийн хуучин нийслэл Мондалай хотын захад байх Кутэдо сүмд дэлхийд хосгүй гайхамшигт чулуун хуудастай ном байдаг юм. Энд 730 ижил хэмжээтэй дөрвөлжин хавтангийн 2 талд нь Буддын шашны судар, дүрэм, жаяг хөврөлдүүлэн бичсэн /сийлсэн/ байх бөгөөд энэхүү чулуун ном 1460 хуудастай Бирмийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор хэвлэлийн өнөөгийн стандарт текстэд шилжүүлбэл тус бүр нь 400 хуудастай 35 боть ном болох аж. Туркийн Стамбул хотын эртний судлалын музейд шатаасан шаврын хэлтэрхий хадгалагдаж байдаг.Энэ нь манай тооллын өмнөх 2-р мянган жилд хамаарах түүхийн асар үнэт дурсгал хэмээгддэг. Энэхүү шавран хүрдэн дээр МЭӨ 1296 онд Хэттийн улсын хаан Хаттуслис III ба Египтийн фараон Рамцэс II-ын хооронд байгуулсан мөнхийн найрамдлын тухай хэлэлцээрийн текст бичигджээ. Эртний Ассир, Вавилон, Шумерийн хотуудын малтлагаас олдсон 500000 гаруй шаврын хүрдүүд олон улсын музей болон хувийн цуглуулгад хадгалагдаж байдаг аж. Ийнхүү шавран хэв зургууд хадан бичгийг халах болжээ. Энэ нь соѐлын хөгжилтөд багагүй дэвшилавчирчээ. Гарт дайралдсан мод, үзүүртэй зүйлсээр шавар дээр дүрс бичих нь хадан дээр сийлэхээс хавьгүй хялбар байж таараа. Шавар дээр “бичсэн” зүйлсээ наранд хатаах буюу хэрэв улсын чухал баримт бичиг, хууль бичсэн бол шавран хэвээ шатааж бэхжүүлдэг байж. Ийм хавтан бичгийг нэгэн улсын хүрээнд, бас бусад улсад ч илгээж болдог байв. Хүмүүс бодол санаагаа илэрхийлэн бичихийн тулд янз бүрийн цаг үед боломжтой бүхнийг туршин үзсэн байдаг. МЭӨ I мянган жилийн үед одоогийн Италийн нутагдээр амьдарч байсан Этрүсүүд яст мэлхий, шавар ваар, металл толь, чулуун болон хүрэл хөшөө, тэр ч байтугай алтан дээр бичиж байсан аж. Энэтхэгт төрийн хуулийг зэс ялтсан дээр бичиж байсан. Эртний Еврейчүүд бичлэгийг нимгэн тугалган хуудсан дээр үйлдэж модон голд ороон хуйлж хэрэглэж байжээ. Эртний Египетүүдэд папирус Африкийн нэгэн төрлийн зэгс 4000 гаруй жил хэрэглэгджээ. Хамгийн эртний папирус Кайр хотод хадгалагдаж буй гэнэ. Тэр нь 5200 гаруй жилийн өмнөх Хемак Фараоны булшнаас олджээ. Папирусыг пергамент хэмээх бичгийн материал халааг нь авчээ. Пергамент нь гэрийн тэжээмэл нялх малын арьсаар хийгддэг бүтээгдэхүүн. Пергамент, папирус нь бага Ази, Африк, Европын орнуудад хэрэглэгдсээр цаасанд байр сууриа тавьж өгчээ.Цай Луний цаас Манай эриний 105 онд Хятадын Хань улсын хааны ордны албан хаагч, янз бүрийн зэвсэг зохион бүтээж нэрд гарсан Цай Лунь гэгч хүн цаас хийх арга ухааныг сэдэж нэвтрүүлсэн нь ном хэвлэлийн үйлдвэрлэлийн түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан байна. Түүнээс 200-аад жилийн өмнө Хятад, Энэтхэгт цаас хийж байсан түүхэн баримт /олдоц/ байдаг ч тэр нь төдийлөн хэрэглэгдээгүй, амжилт олоогүй мартагджээ.

No comments:

Post a Comment