Monday, May 20, 2013


             Манай монгол ном судрын түүхийг наад зах нь мянга орчим жилээр улируулан авч үзэх учиртай байна. Эрт цагийн ном судар бидний үед ховор хомс уламжилсан боловч гадаад дотоодын номын сан, судалгааны газар, хувь хүмүүсийн гарт ч мэр сэр байна. Бас нэлээд хуучин гар бичмэл, модон барын ном судрын чухам хэдийд бүтээгдсэн болохыг тодорхой магадлах боломж одоогоор үгүй мэт. Учир иймд зарим нэг эртний бололтой ном бичгийн дээжийг он цагийг нь яг таг тодорхойлдог шинжлэх ухааны тэргүүний арга хэрэгслийг ашиглан бат нот мэдэх бололцоог эрэлхийлбээс зохистой юм.
Монгол ном судрыг бүтээж байсан гол эд өлөг бэлэн байгалийн модны цаас, хусны үйс, арьс хөдөс, мод чулуу, төмөрлөгийн зүйлсээс гадна бичиж байсан мод, яс, төмөр төрөл бүрийн үзэг, түүний сав халз зэрэг  хэрэглэхүүн болсон бэх, будаг, эрдэнэ эрдсийн тухай ч цухас боловч дурдан хэлэлцэх ёстой байна.
 НОМ БИЧГИЙН ЦААС
Ялангуяа ном судрын гол тээгч болсон цаасны тухай онцлон авч үзэх хэрэгтэй. Манай монголчууд эрт цагаас дорно дахины эртний соёлт их ард түмнүүдийн адил дээр дурдсан ном сударт хэрэглэх чухал зүйлсийг өөрсдийн орон нутагт байх түүхий эдийн бололцооны хэрээр хийж хэрэглэсээр иржээ.
Үүнээ одоо бидэнд тодорхой мэдэгдэж байгаа нэлээд түрүү үеийн томоохон баримт нь төв монгол нутаг буюу бүр тодруулан хэлбэл Гурван голын сав нутагтаа Бүрэнхан уулын энгэр газрын хуваарт багтах Орхон голын зүүн эрэг дээр Цант хэмээх газар цаас хийж байсны ул мөр үлдэгдэл чулуун тээрмийн суурь одоо ч байна. Энэ нь одоогийн Дархан-Уул аймгийн нутаг Орхон сумын дэвсгэр Цагаан дэрсний балгас гэдэг эртний хотын туурь дээр бий. Үүний тухай хагас зууны тэртээ эрдэмтэн Х.Пэрлээ нэгэн сэдэвт бүтээлийнхээ “Тус зохиолд оролцоогүй манжийн ба он цаг нь мэдэгдээгүй хот суурин, тариалангийн товч мэдээ” нэртэй хавсралтын 184 дүгээрт “Гуулин улсын хүн тэнд мод индэж цаас хийж байсан гэдэг” хэмээсэн маш чухал мэдээг тэмдэглэн үлдээсэн байна1. Үүний улбааг сүүлийн үес солонгос, монголын эрдэмтэд мөрдөн мөшгөж, эрдэм судлалын хээрийн шинжилгээний ангийн ажлаар эрт цагт Монгол нутагт солонгос маягийн арга барилаар цаас хийж байсан тухай бичиж байна2. Бас үүнтэй төсөөтэй тээрэм Олон сүмийн туурийн ойролцоо буй3.
Мөн нэлээд хожуухан болтол том хүрээ хийдүүдийн дэргэд монголчууд өөрсдөө нутгийнхаа ургамлаар цаас хийж байсан баримт мэдээ бий. “Монголчуудын судрын бөрттэй боровтор цаас хийдэг байжээ. Тэгэхдээ газар газрын барханд хийдэг арга өөр өөр байсан бололтой байна. Монгол нутагт ургадаг далан түрүүг чанаад хальс бөртийг сайтар цэвэрлэн наранд хатаагаад төмөр ууранд хийж нүдэн гурил адил нунтаглаж, шар цавуу гүйлгэсэн, жаахан тосны хольцтой бүлээн усаар том саванд нуугитал зуурч хоршдог байжээ. Нэг шанага далан түрүүний нунтагт нэг тагш банлагийн нунтаг байхаар дүйлгэж найруулдаг байв. Зарим газар олс /зэрлэг ургамлын нэр/ няцлаж холивол бүр ч сайн болдог байж, хангай газрын барханд энэ ургамал олдоцтой байжээ.
Мод дөрвөлжин жаазлаад ёроолд нь даавуу чанга тэвхдэж зуурмагаасаа жигдхэн маш нимгэн хийж усыг шүүрүүлээд наранд тавьж хатаан цаас болгодог байв. Ийм аргаар гагцхүү зуны цагт хийдэг байсан бөгөөд жааз нь алд цаасных, дэлэм цаасных, тохой цаасных гэж байжээ. Эсвэл зуурмагаасаа төмөр ёроолтой мэлгэр тэвшинд хийгээд сууж гүйцсэний нь дараа ёроолын дөрвөн булан дахь шивээсийг авч усыг шүүрүүлээд халуун пийшин дээр тавьж халаасаар ус нь ууршин эврээд хөндийрөн ирэнгүүт авч тэгшхэн юман дээр хатаадаг байжээ. Сүүтэй цайны үлдэц халахдаа тогооноос ховхорч ирдэгийг бид мэднэ. Ийм модон жааз барханд хэд хэдээрээ байсан бөгөөд нэг удаа үйлдэхэд нэг ам цаас гарна. Ийм цаасны ёроол тал нь толигор, өнгөн тал нь хөрзгөрдүүхэн болдог, хожим энэ талаар нь болгоход эвтэйхэн таардаг байжээ. Цаас хийхэд ордог зүйлээ бэлэн болгож байгаад хэд хэдэн хүн зэрэгцэн ажилладаг байжээ. Өнө өглөгтийн хийдэд Цогбадрах гэдэг хүн цаас хийдэг байсныг өөрийн биеэр үзсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жамбагийн яриагаар тэмдэглэв. Арвайхээрийн Үйзэн гүнгийн хийдэд сууж байсан Орги мөн тэр хийдэд цаас хийдэг байсан гэнэ лээ гэж залуу цагтаа дуулсныгаа ярьсан нь иймэрхүү арга байлаа”хэмээн эрдэмтэн Шүгэр 30 гаруй жилийн өмнө бичжээ.
Энэ төлөвтэй мэдээг цааш лавшруулан сурвалжлахад монгол нутгийн олон газар дээрх мэт нэгэн төстэй аргаар далан түрүү, цагаан малгай, тэвэг залаа зэрэг хаа сайгүй ургадаг мал иддэггүй ургамлаар гол түүхий эд болгож судар номын цаасаа монголчууд бэлдсээр ирсэн байна. Нутгийн хүрээг хэмжээгээр нь өргөтгөн хэлэлцвэл Өвөр монголын Ордосын Хангин хошуу, Баруун монголын Дөрвөдийн Төгс хөлөг Далай ханы хошуу эдүгээгийн Увс аймгийн Түргэн сумын нутаг Төгс буянт Хан уулын Бууралын гол орчим Төгс буянтын хүрээ, Буриад монголын Агын дацангийн орчим газар цаас хийж байсан тухай мэдээ олдсоор байна. Ийнхүү ном бичгийн гол хэрэглэхүүн цаасаа өөрсдөө хийхээс гадна гадаад зах зээлээс бэлэн сайн цаас Хятад, Орос, Солонгос, Төвд зэрэг хил залгаа улс орнуудаас ч зохих хэмжээнд авч хэрэглэсээр иржээ. Бүр цаашилбал алт эрдэнэсээр бичих номд зориулан тусгай хар цаас боловсруулах аргыг ч хэрэглэж байсан юм.
ҮЗЭГ БИЙР
Бас бичгийн дөрвөн утгач эрдэнэсийн нэг болох үзгийг мод төмөр, эвэр ясаар хийж хэрэглэдэг байв. Үүний гол түүхий эд нь хулс мод болно. Хулсан үзгийг бэлтгэхдээ цэвэр ариун, бүдүүн нарийн нь тохиромжтой хулсыг сонгон аваад гол төлөв нэгэн үеийг үзгийн дээд хэсэгт буюу ишэнд хоёр хуруу орчим зайтай үлдээж арван хуруу орчим шулуун хэсгээс үзүүр гарган үзгээ засдаг байв. Чингэхлээр арван хоёр хуруу орчим урттай хулсан үзэг нь монгол бичээчийн алив ном судар бичихэд нэн тохиромжтой үзэг болно. Зарим тохиолдолд үүнээс өчүүхэн урт богино байж болох хийгээд хааяа бас хоёр талдаа үзүүртэй үзгийг хэрэглэдэг байв. Энэ нь өргөн нарийн үзүүрлэсэн том жижиг үзэг гэсэн үг. Тэгэхдээ үзэг буйлуулна гэдэг сонин аргыг хэрэглэдэг байжээ. Энэ нь бүдүүн тойм зассан үзгээ үхрийн булуу чөмгөнд дүрж удаан хугацаагаар буюу хагас, бүтэн жилээр хадгалдаг байна. Мөн яаралтай бичих үзэг засвал их бага хугацааг тохируулан тосонд чанах аргатай байжээ. Ийнхүү зохих хэмжээнээ тос уулгаж шингээсэн буюу чанасан үзэг нь хуучин цагийн үсэрхэг цаасанд нэн тохиромжтой үзэгний үзүүрт цаасны хог чирэгдэхгүй, үзэг бэх ууж баах явдал бага, бичихэд хурдан гавшгай болдог сайн талтай юм.
Үзгийг засахдаа арван хоёр хуруу үзгийн иш бөгс хэсгийн үеэс дээшх хоёр хуруу нь тав шэйрав (thabs shes rab) буюу арга билгийг бэлэгдэнэ. Үеэс дорогш зургаан хуруу нь парчин дүг (phar phying drug) буюу зургаан барамидыг бэлэгджээ. Үзүүр хэсгийн дөрвөн хуруу нь дүвби ойвши (grub pa’I dngos bzhi) буюу хураангуй дөрвөн бод хэмээх хэрэгт өглөг (mkho po sbyin pa), яруу өгүүлэх (snyan par smra ba), утга дагуу (don spyod pa), утга лугаа зохилдох (don mthun pa)-ыг бэлэгдсэн гэж хуучны бичээч нар хэлэлцдэг байсан. Уг хулсан үзгийнхээ үзүүрийг машид гамнан хамгаалж гол төлөв тусгай төмөрлөгөөр хийсэн дугтуй хуйнд хоёр талд нь ноос унгас, ноолуур хөөвөр зөөлөвчлөн хийж авч явдаг байв. Хааяахан модон хуй, үзэг нь холхиж хөдлөхгүй зормол ховил хоногтой модон хайрцаг ховд буюу хувилд хийдэг ёс ч байв. Дашрамд цухас дурдахад их ном бичиж элэгдэж хорогдон богино болсон хулсан үзгийг машид нандигнан эрхэн нандин эд гэж бурхан тахил, шүтээн суваргын шүншигт оруулан срогшин (srog shing) буюу амь мод хийдэг сонин ёс заншил ч байсан гэдэг.
 ХУМХ ХАЛЗ
 Хулсан үзгээр ном судар бичихэд зайлшгүй дурдах ёстой нэгэн чухал бичгийн эд нь бэх, эрдэнэсийг агуулах хумх хэмээх бяцхан бумба савыг чулуу, зүйл бүрийн төмөрлөгөөр уран гоёор хийж хэрэглэдэг байв. Чингэхдээ хумхыг гол төлөв цутгуурын аргаар болон хааяахан гагнуурын аргаар хийсэн байдаг. Мөн төвд хэлээр нагбун (snag bum) буюу бэхийн хумх сав хэмээн нэрийдэж байв.
Хожуухан сүүлийн хоёр гурван зуун жил Монголд бийрийн соёл нэвтэрч монгол бичгийг хялгасан бийрээр бичдэг тусгай дэг бий болсон гэж хэлж болно. Чингэхдээ хятад бэлэн бийрийг хэрэглэхээс гадна хатуу зөөлөн үс хялгастай гол төлөв зураг зурахад хэрэглэдэг бийрийг монголчууд өөрсдөө хийж хэрэглэсээр ирснийг төгөлдөржүүлж бичгийн бийр ч хийдэг байжээ. Бийрээр бичихэд хэрэглэдэг бас нэгэн чухал бичгийн эрдэнэ нь халз хэмээх бяцхан хавтгай чулуу болон зэс гууль төмрөөр хийсэн зууруул мөн. Уг халз зууруулыг хийхдээ монгол нутгийн нийцэт чулууг элдэв хэлбэрээр засамжлан урлаж хээ гоогоор чимэглэн хийсэн ч байдаг. Мөн төмөрлөг эдээр хийсэн хайрцаг халзынхаа таганд нимгэн хавтгай чулууг тааруулан хийж байгаад бүр сүүлийн үе болоход зөвхөн чулуугүй төмөрлөг эдээр хийсэн зүйл бүрийн хэмжээтэй уран гоёмсог халз хэрэглэх болсон нь үлэмж үзэгддэг. Үүнийг бас заримдаа янтай, нянтай хэмээн хятад нэрээр хэрэглэж байсан удаатай.

БЭХ  ЭРДЭС

Бичгийн бас нэгэн чухал эрдэнэ бэхийг монголчууд хэдэн аргаар хийж хэрэглэдэг байв. Үүнд хусны үйсийг битүү нэрж хар бэх гарган авахдаа бар сийлэхээр бэлтгэсэн бэлэн хусныхаа үйсийг жижиглэж хоёр тогоонд хийгээд амсрыг нь битүү шавж ёроолд нь жижиг нүх гарган гал өрдөхөд аяндаа бэлэн хар болон гоожиж гардаг байжээ. Тэнгэрийн дүлийгээр бэх хийхдээ хатаж буй тэнгэрийн дүлийг түүж аваад битүү газар улмаар хатаахад аяндаа тас хар нунтаг болдог аж. Тэнгэрийн дүлийгээ сайн хатаасны дараа төмөр ууранд хийж нунтаглаад буцалгаж шүүх зэрэг аргыг ч хэрэглэж байжээ. Нарсны тортогоор бэх хийхдээ зууханд лавхан суулгасан тогооны хөө болгож авах, шил, ваар зэргийн ёроол өөд дэн мэтийг тавьж бадамлаж тогтсон хөөг нь хураах зэрэг хэд хэдэн үндсэн аргыг хэрэглэдэг байжээ. Хурааж авсан хөөгөө тунсааны ус, нарсны жилий, нарсны сахал чанаж авсан усаар шингэвтэр зуурч чанаж агшаасаар мөсөөж бэхээ хатаадаг байсан гэнэ эсвэл цавуутай ус хийдэг явдал ч байжээ. Бэлэн болгосон бэхээ мөсөөж царцаахын өмнө сайхан үнэртэй ургамал цэцгийн шимээр зуурах, бамбайн үндэсний үнэр оруулах, их сайн бэхэнд дээдэс бололцоотой хүмүүс хүдрийн заар шингээж сайхан үнэртэй болгодог ёс ч байсан гэдэг.
Дээрх дөрвөн чухаг эрдэнэ утгачаас гадна заагуур зуруул, гортиг шугам, үнсэн болон бусал самбарууд бүр цаашилбал хайч хутга, зүү утас хүртэл аль олон зүйл бичиг номыг бүтээх явцад хэрэгцээтэй болохыг энэ удаад тоочвол арвин болох тул товчилсу.
Эдгээр бичгийн эрдэнэсийг ашиглан үлэмж олон ном судрыг эртнээс бичиж бүтээсэн нь эдүгээ бидэнд багагүй өв уламжлан ирсэн байна. Ийнхүү хулсан үзэг, хялгасан бийрээр бичиж бүтээсэн ном судар хэдэн түмээр тоологдохын сацуу алт мөнгө есөн эрдэнээр бичиж бүтээсэн их их хөлгөн судар төдийгүй бүхэл бүтэн Ганжур хэмээх гурван аймаг савын номын цогц чуулган ч хэд хэдэн хувь манай улсад байна. Түүнчлэн Ганжурын тайлбар Данжурыг ч алтаар бичиж бүтээсэн байна.

БАР ХЭВ
Үүнээс гадна ном судрыг хувилан олшруулах сонгодог арга болсон ном хэвлэх ажлыг монгол нутагт эртнээс өргөн дэлгэр хийсэн билээ. Үүнд гол төлөв модон барын аргыг хэрэглэсэн юм. Чингэхдээ манай орны хангай нутагт түгээмэл ургадаг хус, хуш,жодоо, нүргэс буюу уушги модыг зохистой цагт нь авч зүйл бүрийн аргаар шүүсэлж хатаан бар хэв сийлдэг байв. Бас хааяахан яшил, яргай, заг мод болон зарим модны үндэс ашиглан бага сага бар сийлсэн ч үзэгддэг. Түүнчлэн тугалга, зэс, гууль зэрэг төмөрлөгийн зүйлээр ч барыг сийлсэн нь буй. Мөн тун цөөн боловч цуттамал төмөрлөг бар хийж байсан нь нэгэн хоёр боловч дурсгал нь үлдсэн байна. Нэлээд сүүл үес хийж хэрэглэж байсан гүймэг модон үсэг хэмээх үсэг бүрийг хатуу модны босоо ширхэг дээр буруу харуулан сийлсэн түүвэр үсгийг тусгай шахлага хайрцагнаа боож хэвлэх арга ч нэвтэрсэн. Үүнээс хамгийн түтээмэл хэвлэлийн арга нь бүтэн хавтас модны хоёр талд буруу харуулан нэгэн хуудасны ар өврийг сийлэх уламжлалт хэвлэл зонхилно. Чингэхдээ уг хэвлэх номоо шууд хавтас модноо буруу харуулан бичих, зөв хуудас цааснаа бичсэн номын эхийг тосолж буруу харуулан сийлэх модондоо наах үндсэн хоёр аргыг хэрэглэдэг байв. Түүнчлэн хүү бар хэмээх нэгэнт хэвлэсэн номын эх дардсыг буюу шүүрхий түүхий дардсыг шууд буруу харуулан хавтас модноо нааж сийлээд адил хэмжээний бар ном бүтээх түгээмэл арга байсныг тэмдэглэх нь зохистой юм. Үүнээ том жижиг ямархан хэмжээтэй ном барлахаас шалтгаалан зүйл бүрийн хутга, ухам, жишүү зэргийг тохируулан хийж барчин хэвчин хүмүүс өөр өөрсдийн багажаа бүтээдэг байжээ. Тэдгээр нь том жижиг ацаг шүд, гэдэс гогцоонд тааруулсан багахан хайрцагт багтдаг арав гаруй төрлийн багажаас бүрддэг юм. Нэгэнт сийлсэн бар хэвээ басхүү тосонд чанах, тослоод галд буюу хурц наранд ээх аргаар тослог болгон сэвийг нь дарж бэх уухаас хамгаалах ба олон дардас авахаар бар хэвээ бэхжүүлдэг байжээ. Нэг бараар олон ном хэвлээд нэлээд элэгдсэний дараа дахин гүнзгийлэн сийлж сэргээдэг байсан гэдэг.
Ийнхүү олон мянган ном судрыг бүтээхдээ туйлын гоёмсог сайхан урлахаар барахгүй бүхэл бүтэн цуврал боть боть зузаан номыг хуудас бүр нь зураг чимэглэлтэй хэд хэдэн хэл бичгээр, олон үсгээр хадмаллан бичиж барласан явдал ч үлэмжхэн тоонд ч хүрсэн бөгөөд энэ нь эрт цагаас эхэлсэн уламжлалтай гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Бэлэн бар хэв байвч чухам ном судар хэвлэх нь бас нэлээд хүч хөдөлмөр шаардсан ажил мөн. Энэ нь тусгай тохируулан бэлдсэн хавтгай савтай бэхээс хялгас ноосон түрхүүлээр барандаа жигд нимгэн бэх түрхэх, эсгий өнхрүүлгээр түрхэж барлах цаасаа хөдөлгөлгүй тавьж элс хялгасаар арчиж буюу өнхрүүлээр нидэрч барласан хуудсаа огцом хурдан дээш татаж авах, нэгэнт барласан хуудсыг эмх цэгцтэй хатаах, зузаан цаас бол нүүр талаа сайтар хатсан хойно нөгөө талд нь барлах, нимгэн цаас бол нэжгээд тал тус тус барлаад цаасаа шингэн жонхуугаар нааж болгох зэрэг ажлуудыг хийсний эцэст ном судраа өөлж захлах, дэвтэрлэсэн ном бол үдэж хавтаслах зэрэг түмэн төвөгтэй ажлыг хийдэг байжээ. Яг барлах явцыг харж байхад сурмаг дадмаг барчин хүмүүс онгироо ч юм шиг харагддаг байсан гэж ахмад хүмүүс хуучилж асан нь уг ажлын онцлог огцом хурдтай гавшгай хуулбал барын бэх нүүдэггүй цэвэрхэн болдог байдлыг өгүүлсэн нь чухам оносон хэрэг. Ийм төлөвийн аргаар бүтээсэн ном судар хэдэн түмээр тоологдох бөгөөд олон арван зохиогчийн боть ботиор сүмбүм хэдэн зуугаар тоологдохын дээр бүр түүнчлэн Ганжур, Данжурын том цоморлогийн хэмжээнд хүрсэн билээ.
Энэхүү бичмэл дармал аргаар бүтээсэн манай монголчуудын үлэмж их ном судрын хамгийн том цуглуулга өдгөө Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байна. Өвөг дээдсийнхээ хэдэн зуун жилийн хөдөлмөр бүтээлээ шингээсэн ариун дээд ном судар, түүх шастирын баялаг өвийг бүтээсэн арга, боловсруулж хийсэн түүхий эдийг нарийн нягт судалж мэдээд хойшид олон зуун жилээр хамгаалан уламжлуулах эрхэм чухал үүрэг энэ бидний үеийнхэнд ноогдож байна. Ямар боловч зүйл бүрийн аргаар сүүлийн мянгаад жилд малчин нүүдэлчин манай ард түмэн суурьшмал соёлт олон улс үндэстнээс төдий л дутуугүй ихээхэн хэмжээний ном судар бичиж хэвлэн бүтээсэн бахдам сайхан түүхтэй билээ.

  • Бар
Эрт дээр үеэс Монголчууд ном хэвлэдэг хэвийг мөн бар хэмээн нэрлэдэг байжээ. Бараар ном хэвлэдэг үйлдвэрийн газрыг бархан гэнэ. Бар нь модон бар, төмөр бар, хорголжин бар, чулуун бар хэмээн тус бүрдээ онцлог ялгаатай. Монголчууд модон бар нэн эртнээс дэлгэрсэн. Бүр эрт XII зууны үеэс монгол газар ном барлаж эхэлжээ. Модон барын хэвлэлийн барыг хавтгай модон дээр үсгээ буруу харуулан сийлээд түүндээ өтгөн бэх түрхээд дээрээс нь цаасаа тавьж араас нь дарахад барын үсэг цаасанд бууж номын хуудас бэлэн болно. Барын будаг нь хар болон улаан шунх байдаг. Төмөр, зэс, хорголжин бар бол хавтгай төмөрлөг дээр үсгээ товойлгон сийлсэн байна. Хэвлэх арга дээ

Богд хаант Монгол улсын Төрийн тамганы нууц

ХХ зууны эхээр 1911 оны Монголын төр сэргэн мандаж, тусгаар тогтносон Монгол Улсын хааны тамгыг хаш эрдэнээр хийж, түүнд Монголын эртний төрийн бэлгэдлийг сэргээн хэрэглэж, тамганы үсгийг соёмбо, дөрвөлжин, уйгаржин монгол үсгээр улсын эзэн хааны алдрыг “Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга” хэмээн бичжээ.
Тамганы гаднах бариулыг хүслийг хангагч чандмань эрдэнийн дүрстэй үйлдсэн нь Монголчуудын чухам хүслэн болсон тусгаар тогтнол, эрх чөлөөт байдал үүрд биелж, хотол олноороо энх амгалан байхыг бэлэгдэн ерөөсөн гүн агуулгатай байжээ.
Гэтэл уг тамганы зүүн баруун талд бичсэн үгийн талаарх сонирхолтой тайлбарыг Түүхч Х.ЧУНТ манай сайтад ирүүлсэн юм.
БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН МӨНГӨН ТАМГАНЫ ХОЁР ХАЖУУ ДАХЬ СИЙЛБЭР ҮГНИЙ ТУХАЙ
Өнөө жил Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн үндэсний хувьсгалын 100 жилийн түүхэн ойг тэмдэглэж байна. Халх Монголыг сүүлдээ хятадчилах гэсэн Манжийн “Шинэ засгийн бодлого”-ыг эсэргүүцсэн цагаагчин гахай жилийн үндэсний хувьсгалаар байгуулагдсан шашин төрийг хослон баригч Богд хаант монгол улсын төрийн мөнгөн тамгыг хэдийд үйлдэж, Богд хаанд өргөсөн, тамганы сийлээсний талаар доктор О.Батсайхан бичсэн. Уг тамганы зүүн талд “шашин маш тунгалаг” баруун талд нь “төр маш бат” хэмээн бичигдсэн байна. Тамгыг үйлдсэн хугацааг бичихдээ ”цагаагчин гахай жилд бүгдээр өргөмжлөн өргөв” хэмээснээс үзвэл энэхүү тамганы эзэн болох Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын эзэн хаанаар 1911 онд өргөснийг бас ийнхүү илэрхийлсэн байна1 гэжээ.
Хаант төрийн мөнгөн тамганы хоёр хажуу тал дээр “төр маш бат” “шашин маш тунгалаг” гэсэн үгийг зориуд сийлсэн нь ямар учиртай юм бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үүний цаад нарийн, нуугдмал учрыг тайлахад түлхүүр болох магадлалтай энэхүү модон барны тухай өгүүлэхэд хүрэв.
Энэхүү модон бар нь 9.5×17.8 см хэмжээстэй хуш модон хавтгай дээр хааш хаашаа зургаан эгнээ бүхий хүснэгтэд худам монгол бичгийн гучин зургаан үгийг сийлжээ.

šajin (шашин)törü  (төр)yosun (ёсон)burqan (бурхан)buyan (буян)bayan (баян)
nasu (нас)masi (маш)urtu     (урт)mergen (мэргэн)bolqu (болох)beleg (бэлэг)
künde (хүнд)batu (бат)tunggalag (тунгалаг)jayag-a (заяа)öglig (өглөг)bisalgal (бясалгал)
üjekü (үзэх)sonusqu (сонсох)bisalgaqu (бясалгал)biy-e (бие)sedkel (сэтгэл)orun   (орон)
törül (төрөл)bügüde (бүхэн)amugulang (амгалан)daragu (даруу)amur (амар)engke   (энх)
bodi (бодь)nom (ном)burqan (бурхан)sanalg-a (саналга)tegsi (тэгш)jirgalang (жаргалан)
Хүснэгтний баруун талд: “Энх амгалангийн гучин долдугаар онд өндөр гэгэгэн та халх монголчуудыг дагуулан тулгуур төр түших цагт эзэн гэгээн мутраар алтан үсгээр бичиж, Вачирдара богд гэгэгэн танаа шагнасан өлзийт гучин зургаан үсэг. Үүнээ хаа тахиж байсан газраа нас буян, хий морь, цог заль нэмэн дэлгэрэх хэмээн лүндэн буулгажухай” гэж буй.
Эдгээрийг нягталбаас:
1. ”Үүнээ” гэдгээс хойшхи нь богдын лүндэн, бусад нь тайлбар ажээ.
2. Барны тайлбарт ”Энх амгалангийн гучин долдугаар онд өндөр гэгэгэн та халх монголчуудыг дагуулан тулгуур төр түших цагт эзэн гэгээн мутраар алтан үсгээр бичиж” гэснээс үзэхүл халх монгол энх амгалангийн гучин долдугаар онд (1698) биш, гучдугаар онд (1691) манжийг түшсэн тэр үеэр Өндөр гэгээн “Өлзийт гучин зургаан үсэг”-ээ бүтээж хэмээлтэй.
3. Барны тайлбарт буй ”Вачирдара богд гэгэгэн танаа шагнасан өлзийт гучин зургаан үсэг”-ийг харин Энх амгалангийн гучин долдугаар онд Галдан дарагдаж Халх орон амар тайван болсон тул өвөрлөгч нутагт дүрвэн очсон халхууд уугуул нутаг орноо буцах үеэр Өндөр гэгээн өлзийт гучин зургаан үсгээ соёрхож, тахиж байх лүндэнгээ буулгасан бололтой.
“Өлзийт гучин зургаан үсэг”-ийг бие, хэл, сэтгэлээр тахиж шүтвээс хий морь, цог заль бадарч, насан хутаг олохын хамт буяны өглөгийн тоон эрхи (36×3) болох ажээ.
4. Худам бичгээр сийлэгдсэн “Өлзийт гучин зургаан үсэг” хааш хаашаа зургаан эгнээ байрласан үгний эхний гурван мөрд буй “шашин” “төр” “ёсон” гэх үгсийг нэгтгэвээс “шашин төр ёсон” буюу “хос ёс”-оор гэгээнтэн юүг илэрхийлсэн байж таарах вэ? Бодоход гэгээнтэн Монголын хүчирхэг явсан хос ёст өнгөрсөн үеэ дурссан хэрэг биш, харин монголын алдсан тусгаар тогтнол ирээдүйд ямар байдлаар сэргэхийг “хос ёс”-оор томьёолж илэрхийлсэн нь хожмын түүхээр нотлогдсон болой. Энэ бол тусгаар тогтнолын үнэ цэнийг бие сэтгэлээрээ үзэж мэдэрсэн гэгээнтэний чилсэн сэтгэлийн тайлал, билиг оюунаар хэтийг угтан харсан бошго байжээ.
Өндөр гэгээний айлдсан “хос ёс” бол монголын алдагдсан тусгаар тогтнол сэргэхийг илэрхийлсэн чухал үзэл санаа цагийн урсгалд огт мартагдалгүй яван явсаар 1911 онд шашин төрийг хослон баригч Богд хаант монгол улс  байгуулагдан “хос ёс” биелж, тусгаар тогтнолоо сэргээжээ.
5. ”Өлзийт гучин зургаан үсэг” хоорондоо “маш” “бүхэн” “болох” “амар” гэсэн үгээр холбогдон найман тоонолж болно.
1. Төр маш батНас маш урт
2. Шашин маш тунгалаг
Ёсон маш хүнд
1. Буян болох өглөгМэргэн болох билиг
2. Бурхан болох бясалгал
Баян болох заяа
1. Сонсох бүхэн номТөрөл бүхэн амгалан
2. Үзэх бүхэн бурхан
Бясалгал бүхэн бодь
1. Сэтгэл амар тэгшДаруу амар энх
2. Бие амар жаргалан
Орон амар саналга
Энэхүү дөрвөн хэсгийг ажваас: Мөр бүр гурван үгтэй, хэсэг бүр дөрвөн мөр бүхий есөн өөр үгнээс бүрдсэн нь Чингис хааны хар цагаан тугны тоон бэлгэдлээр халх монгол Чингис хааны  голомт нутаг, харийн эзэгнэлд гурван цагийн мөчлөгт байх ёсгүйг  сануулсан сануулга ч гэмээр.
Дөрвөн хэсгийн найман тоонолжийг сурвалж бичгийн “эзний дороос халтар тэх босон гүйхэд эзэн толбот бор мориороо довтлон гүйцэж алдлан тэлж алтан тоонолжоор атиртал харваж алав”2 гэснээс үзвэл тоонолж нь “зэвсэг” гэсэн утга агуулах ажээ. Дөрвөн хэсгийн найман тоонолж нь Монголчууд тусгаар тогтнолоо дөрвөн зүг найман зовхисын олны зэвсэгт тэмцлийн аргаар олж авна хэмээн үзсэн болов уу. Энэ нь 1911 оны үндэсний хувьсгалын хөтөлбөр болж өгсөн хэрэг.
6.”Өлзийт гучин зургаан үсэг ”хааш хаашаа зургаан эгнээ байрласны нэгдэх “зургаа” нь бурхан шашны үүднээс эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны буянд зориулсан маанийн үсгийн тоон төлөөлөл, хоёр дахь “зургаа” нь ашид сэргэх тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болох соёмбын зургаан дүрслэлийн тоо ч юм билүү.
Өндөр гэгээн  Монголын  тусгаар тогтнол сэргэхийг “хос ёс”-оор илэрхийлэн угтан харсан шигээ тусгаар тогтнол хэдийд сэргэх цаг хугацааг тооцоолж (6 нь тоонолжны үг, 36×6=216) гэж тооцсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Харин Монголын тусгаар тогтнол 220 жилийн нүүрэн дээр сэргэсэн байна.
7.Хаант төрийн мөнгөн тамганы хоёр хажуу тал дээр “Өлзийт гучин зургаан үсэг”-нээс сийлээс яагаад хийгдээ вэ?
Монгол улстай нэгдэх үндэсний хөдөлгөөн өрнөсөн тэр үед 8-р Богдын нэр нөлөөг хэвээр байлгах хэрэгтэй байжээ. Тиймээс Өндөр гэгээний Монголын түүхэнд гүйцэтгэсэн их үүргийг гарган тавих цаг хараахан болоогүй хэмээн үзсэн дээрээс Өндөр гэгээний айлдсан бошго үгнээс “төр маш бат” “шашин маш тунгалаг” гэсэн үгсийг төрийн мөнгөн тамганы хоёр хажуу талд сийлсний учир ийм буюу.
Бошго үгс сийлсэн мөнгөн тамга бол түүх түүхээрээ байхыг илтгэсэн төрийн өндөр хүндэтгэлийн өвөрмөц, биет дурсгал хэмээлтэй.
Үүнээс үзэхэд Монголын алдагдсан тусгаар тогтнол, төрийн эрхээ олж авах үзэл санааг үндэслэгч нь Өндөр гэгээн Занабазар байжээ гэсэн дүгнэлт гарч байна.
Жич: Богд хаант монгол улсын төрийн мөнгөн тамганы хоёр хажуу тал дээрхи “шашин маш тунгалаг” “төр маш бат” гэсэн сийлээс бичлэгийн оньсыг тайлсан Өндөр гэгээний “Өлзийт 36 үсэг”-ийг агуулсан эл модон бар түүх соёл, шашин шүтлэгийн ховор дурсгал болохыг энд дурьдахад илүүдэх юун.рхтэй ижил. Ном барладаг бархан Монголд нэн олон байв.

Барлах урлагын танхим

Барлах урлаг нь зураасан зургийн биеэ даасан төрөл болон хөгжиж иржээ. Энэ урлаг нь Дорно дахинд манай эриний VI зуунаас, Өрнө дахинд сэргэн мандалтын эхэн үед бий болжээ. Дорно дахинд бар зургийн урлагийг "дардас" хэмээх ойлголтоор нэршиж ирсэн бөгөөд Хятадаас Япон, Энэтхэг, Түвд, Монгол зэрэг орнуудад бурхны шашин дэлгэрэх үетэй холбоотойгоор нэвтэрчээ. Ном хэвлэдэг модон самбарыг Түвдэд "пар" гэдэг нь монгол үгсийн санд "бар", "барлах" гэдэг үгээр шууд хэрэглэгдэх болжээ. Бар зургийг маш жижиг хэмжээнээс нэг метр хүртэлх хавтгай модон самбар дээр хамгийн энгийн дүрснээс эхлээд олон тэргүүн, мутартай догшин бурхад зэрэг нарийн зохиомж, дүр дүрслэлийг барлан сийлж, олон тоогоор олшруулж өргөн олны хүртээл болгодог байжээ. Эхлээд дүрслэх зүйлээ модон дээрээ урвуу буулган зурж дүрс зураасуудыг үлдээн бусад хэсгийг ухаж сийлээд, дараа нь муутуу /судар номын цаас/ торго, даавуун дээр улаан зос, хар бэхээр дардас болгон хэвлэж байв.
20 дугаар зууны эхэн үе гэхэд судар, номын чимэглэлийн зургийн хэрэгцээ өсөн нэмэгдсэнээр модон барын урлаг оргилдоо хүрч хөгжсөн төдийгүй, төмөр бар, чулуун барын урлаг дэлгэрсэн байна. Энэ үед Монгол нутагт модон барын 762 барханы газар байсан гэх мэдээ бий. Монгол ном судрыг модон бараар хэвлэдэг байсан халх, буриадын барханы газруудаас томхоныг дурьдвал: Халхын их хүрээ, Заяын хүрээ, Үйзэн гүнгийн хийд, Маяхны хүрээ /Ховд/, Чойрын хийд /Дундговь/, Мөрөнгийн хийд /Хөвсгөл/, Өнийн хийд /Дорноговь/, Халхын сүм /Дорнод/ зэрэг олон газар байжээ.



Номын сан- Грекээс гаралтай үг (biblioqhkh-biblion <<ном>> ба qhkh <<хадгаламжийн газар>>). Номын сан гэж хувь хүн болон хуулийн этгээдэд түр хугацаагаар ашиглуулах зорилгоор баримт бичгийн бүх төрлөөс \гар бичмэл, ном, тогтмол хэвлэл, микрофильм, микрофиш, аудио болон видео материалууд, CD-ROM, DVD-ROM ба бусад\ бүрдүүлж зохион байгуулсан сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг хэлнэ. Дэлхийн  анхны номын санг Эртний Дорно дахинд үүссэн гэж үздэг. Ихэнх эрдэмтэд ойролцоогоор м.э.ө. 2500 жилд хамаарагдах Ниппур хотын Вавилоны сүмээс олдсон олон тооны шавран хавтан бүхий бичээсүүд гарсныг анхны номын сан гэж үздэг байна. Аливаа улсын номын сангийн түүх нь тухайн улсад бичиг үсэг бий болсонтой холбоотой байдаг. Монголчууд бүр эртний Хүннү нар кэмү, дараа нь кидан, руни зэрэг бичгээр бичиж байсны дурсгал хадны бичиг хөшөө чулуунд өнөөг хүртэл хадгалагдаж иржээ. X зуунаас хойш уйгаржин бичиг хэрэглэх болж XIII зуунд төрийн хэргээ энэхүү бичгээрээ хөтөлж, мөн Чингисийн эзэнт улсын түүхэн дурсгал "Монголын нууц товчоо", "Алтан дэвтэр" зэрэг олон тооны түүх, уран зохиолын дурсгалт бичгийг бүтээжээ. Монголчууд номыг хус модны үйс, даавуун дээр утсаар шаглаж оёх, алт, мөнгө, зэс зэрэг 9 эрдэнээр урлах зэргээр хийхээс гадна модон болон тугалган барын номыг сүүлийн гурав, дөрвөн зууны хугацаанд барлан түгээж байжээ. "Манай дэлхийн хаана ч ном хэвлэдэг оньсон техник гараагүй байсан цагт Эртний Дорно дахинд, түүний дотор Монголд бичсэн номоо хувилан олшруулах дөт дөхөм нэгэн үйлдвэрийн арга боловсруулсан нь модон барын хэвлэл байлаа." гэж доктор Ц.Шүгэр тэмдэглэсэн байдаг. \Ц.Шүгэр.Монгол модон барын ном.-УБ.:1991\ Модон барын аргаар ном барлан олшруулах арга технологоо улам боловсронгуй болгон чулуун бар, хорголжин бар, төмөр барын аргаас XX зуунд орчин үеийн аргаар ном хэвлэх аргатай золгосон байна.
"Монгол хүн зон нь түүхийн урт удаан замыг туулахдаа тамга үсгээс эхлэн хятан, монгол, дөрвөлжин, тод, соёмбо, манж, нангиад, ланз зэрэг үсгүүдийг хэрэглэж бичиг номоо тэмдэглэн ирсний дотроос төвд, уйгаржин монгол, крилл монголоор хамгийн олон ном хэвлэсэн түүхтэй" гэж доктор Ж.Цэзэн бүтээлдээ дурджээ. \Ж.Цэзэн. Монгол ном.-УБ.:1999\
Нэгэнт ном бий болсон учир ном хуримтлагдан хадгалах газар номын сан байгуулагдаж эхэлсэн байна. Монголчууд Британийн музейн номын сан, Америкийн Конгрессын номын сан байгуулагдахаас олон зууны өмнө XVII зууны дундуур дэлхийн анхны номын сангуудыг байгуулж байсан мэдээ байна.
    Түрэг улсын Истанбул хотноо 1995 онд хуралдсан Олон улсын номын санчдын холбооны 61-р ерөнхий бага хуралд Түрэг улсын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгч тавьсан илтгэлдээ "Марио Доссоны бичсэн "Монголын түүх"-нд монголчууд төрийн номын сангуудыг нийтэд зориулан Уйгарын хотуудад нээж байгуулсан тухай дурдсан байдаг. Караходжа дахь номын сангаас 30 мянган хуйлаас бичиг эрхбиш үлдэж хоцорчээ." хэмээгээд "Монголын эзэнт улсын хаан Хулагу 400 мянган боть бүхий номын санг Ираны Мерагийн Насереддино багшид зориулж байгуулахдаа Төв Азиар дамжин довтлох үедээ Багдад Дамаскаас болон Элизираас авч бүрдүүлсэн номоо ашигласан байна" гэж Монголчууд XIII зууны эхээр номын сан байгуулж байсан баримтыг Ираны жишээгээр дурдсан байна.Монголчууд XIII зууны үеийн байлдан дагуулалтаараа соёлын өвийг сүйтгэж балмад ажиллагаа явуулж байсан гэсэн Өрнөдийн өрөөсгөл ойлголтыг дээр дурдсан мэдээлэл няцааж өгснөөр барахгүй төрийн номын сангуудыг нийтэд зориулан монголчууд нээж байсныг гэрчлэх баримт болсон юм. \Н.Цагаач. Эрдмийн сувд.-УБ.:2008\
     Монголчууд ийнхүү төрийн номын сангуудтай байсны гадна нүүдлийн аж ахуйд тохирсон гэрийн номын сантай айлууд их байсан байна. Хуучны монголын айл өрх бүрийн гол авдар дээр наад зах нь гурваас таван ном тавиастай байдаг байсан. Чинээлэгхэн монгол хүн, бичиг эрдмийн хүмүүс гэрийн номын сантай, түүнээ үр хүүхэддээ үе залгамжлуулан өмчлүүлдэг байжээ. Сэцэн хан аймгийн Үйзэн вангийн хошууны бичээч Түмэнбаяр, мөн аймгийн малчин ард Галсанпунцагийн Гочоо, Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошууны бичээч Бэгз, мөн аймгийн Чин сүжигт номун хан хутагт гэж алдаршсан Жамъянгаравын Цэдэнбалжир нарын зэрэг хувьдаа монгол, төвд, самгарди, манж хэлний олон ном судар, түүх, уран зохиол, гүн ухааны дурсгалт бичгийн цуглуулгатай хүмүүс олон байсан мэдээ байдаг.
     Дархан чин ван Пунцагцэрэн хувийн номын сангаасаа монгол, манж, хятад бичгийн 2000-д номыг 1925 онд Судар бичгийн хүрээлэн \Улсын Төв номын сан\ -д өргөн барьж байжээ.
     Монголчуудын номын сангийн өв нь гол төлөв сүм хийдүүдэд төвлөрч байжээ. Ялангуяа XVI зууны сүүлч XVII зуунд Бурхны шашин хүчтэй дэлгэрч эхэлсэнээс хойш сүм хийдүүд байгуулагдаж тэдгээрт ном судар олноор хуримтлагдан номын сангуудтай болсон байна. Сүм хийдийн номын сангуудын дотор Халхын найман богдоос уламжлан ирсэн XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн Монголын шашин төрийг хослон баригч Богд Жавзандамбын (1869-1924) номын сан байсан бөгөөд монгол, манж, төвд, самгарди зэрэг олон хэлний номноос "Энх-Амгалангийн бодлогын бичиг" (48 дэвтэр), "Хүйтэн уулын бичиг" (16 дэвтэр), "Хааны бичсэн Манж-Монгол үгийн тайлбар толь бичиг" (40 дэвтэр), "Жин-пин-мэй" бичиг (40 дэвтэр) зэрэг нь одоо Монголын Үндэсний номын сангийн ховор үнэт номын фондонд хадгалагдаж байна. XX зуунтай Монгол орон золгохдоо гэрийн болон сүм хийдийн 800 гаруй номын сантай байсан байна.
    XX зууны Монголын номын сангийн хөгжил нь 1921 оны ардын хувьсгалын ялалттай нягт холбоотой юм. Ардын хувьсгал ялсанаас хойш дөрвөн сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх улсын анхны номын сангийн үндэс суурь тавигдаж 1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолоор Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж, Судар бичгийн хүрээлэнг Козины байрлаж байсан өндөр байшинд байрлуулах, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгохоор тогтжээ. Энэхүү хүрээлэнгийн дэргэд О.Жамъян, Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Цэвээн Жамсранов нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан нь одоогийн Монгол Улсын Үндэсний номын сангийн эх үүсвэр болсон байна. Одоо Үндэсний номын сан нь 3 сая гаруй номын фондтой манай улсын тэргүүлэгч номын сан болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Wednesday, May 15, 2013



“Ардчилал, шинэчлэлийн үеийн сэтгүүл зүйн боловсрол, өнөөгийн байдал”

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхмийн эрхлэгч, доктор, дэд проф Д.Дагиймаа

Манай сэтгүүл зүйн салбарт 1960-аад оныг хүртэл курс дугуйланд суусан, дагалдан суралцсан эсвэл бичиж туурвих авьяастай өөр мэргэжлийн хүмүүс голлон ажиллаж байв.  1950-иад оноос ЗХУ-ын Москва, Ленинград, Болгар, ХБНГУ-д сэтгүүлчийн мэргэжилд суралцуулах ажил эхэлж, тэд 1960-аад эхэн үеэс сэтгүүл зүйн салбарт ажиллах болжээ. 1960-1960 оны хичээлийн жилээс МУИС-ийн хэл бичгийн факультетийн дэргэд сэтгүүлч мэргэжлээр  анх удаа оюутан элсүүлж, 1962-1963 оны хичээлийн жилд Нийгмийн ухааны факультетийн харьяанд Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсанаар манай оронд сэтгүүл зүйн сургалт эхэлсэн байна. Тус тэнхмийг 1967-1977 онуудад МАХН-ын ТХ-ны дэргэдэх Намын дээд сургуульд шилжүүлж тэнд 6 удаа төгсөлт хийсэн юм.  Мөн 1971-1972 оны хичээлийн жилээс  эхлэн Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургуульд сэтгүүлчийн анги нээж 1987 оныг хүртэлх хугацаанд нийт 370 гаруй хүнийг төгсгөжээ.
2000 оны байдлаар, өөрөө хэлбэл  40 жилийн хугацаанд МУИС-иас 499, багш-ёэтгүүлч 13, Намын дээд сургуулиар 144, Марксизм-Ленинизмийн оройн их сургуулиар 370 гаруй, гадаадын их дээд сургуулиар 240 гаруй, нийт 1230 шахам сэтгүүлч бэлтгэжээ.    МУИС-д сэтгүүлч бэлтгэх болж, мэргэжлийн  тэнхим байгуулсан нь манай  орны бусад дээд сургуулиар сэтгүүлч бэлтгэх, сургалт заах аргын нэгдсэн журам боловсруулахад чухал суурь болсон юм.
1990 оноос хойш улсын болон хувийн их, дээд сургуулиуд сэтгүүлч мэргэжлээр сургалт явуулж эдгээр сургуулиудад мянга шахам оюутан суралцаж байна. 2006 оны байдлаар 22 их, дээд сургууль сэтгүүлч бэлтгэж байв. Олон сургууль байгаа нь өрсөлдөөн гүнзгийрч сургуулийн чанарт нөлөөлөх сайн талтай боловч нөгөө талаасаа сургалтын чанарт сөрөг байдал гарч байна. Мэргэжлийн багш дутмаг, сургалтын үндсэн баримт бичгүүд  бүрэн боловсроогүй, материаллаг  бааз хангалтгүй, зайлшгүй үзэх мэргэжлийн хичээлүүдийг огт заадаггүй буюу ор нэр төдий болгодог дутагдал түгээмэл байна. Ийм байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмээс Соросын сангийн  ивээлээр “Сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт судалгааны төсөл хэрэгжүүлсний үндсэн дээр сэтгүүл зүйн сургалтын агуулгыг шинэчилж, түвшинг ойртуулах  явдал гол байгааг тогтоожээ.
1990 оноос өмнө Монголын болон гадаад орнуулын коммунист хэвлэлийн түүх, намаас хэвлэлийг удирдах арга барил гэх мэт хичээлийг олон цагаар үздэг номлолын шинжтэй сургалт давамгайлж байсан бол өнөөдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүй, экологи, социологи, менежмент гэх мэт шинэ чиглэлийг сургалтандаа түлхүү оруулах болсон юм.
Өнөөдрийн байдлаар сэтгүүлч бэлтгэдэг 18 сургууль байна.
1.    МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, МУИС-ын харьяа Улаанбаатар сургууль
2.    МУБИС
3.    СУИС-ийн харьяа Радио, телевизийн сургууль
4.    Хүмүүнлэгийн ухаан их сургууль
5.    “Отгонтэнгэр” ИС
6.    “Идэр” ДС
7.    “Зохиомж” ДС
8.    “Их Монгол” ДС
9.    “Улаанбаатар-Эрдэм-Оюу” ДС
10.  Их Засаг ИС-ийн харьяа Монголын Рояль академи, харьяа “Харцага” сургууль
11.  ”Номун далай” ДС
12.  “Сэтгүүлч” коллеж
13.  “Орхон” ИС
14.  Олон улс судлалын ДС
15.  “Соёл”эрдэм” ДС
16.  “Түгээмэл” коллеж
17.  Утга зохиол, нийгмийн ажилтны ДС
18.  Кино урлагийн ДС

                           - Монголд фото сэтгүүл зүй үүсч хөгжсөн нь 

    Манай оронд Фото зургийн алба 1935 онд байгуулагдаж  1937 оноос фото зураг мэдээллийн хэрэгслийн СЗ-н үйл ажиллагааны төрөл бологч чиглэлээр хөгжиж эхэлжээ. Энэ үеэс эхлэн “Үнэн, Ардын үндэсний эрх, Улаан од” зэрэг төвийн хэвлэлүүдэд фото мэдээ, сурвалжлага, хөрөг тогтмол гарах болсон юм. 1957 онд улсын гэрэл зургийн газар байгуулагдсан. Манай орны гэрэл зургийн салбар мэдээлэл сурталчилгааны, уран бүтээлийн гэрэл зураг, үйлдвэр үйлчилгээний гэрэл  зураг сонирхогчидын гэрэл зураг гэсэн чиглэлээр хөгжиж ирсэн байна. Анх фото хөрөг, фото эвлүүлэг, фото сурвалжлагаар эх сууриа тавьсан Монголын фото сэтгүүлзүй мэдээллийн, нийтлэл-уран сайхны гэсэн үндсэн хоёр төрлөөр хөгжиж иржээ. Фото мэдээллийн төрөлд фото мэдээ, фото сурвалжлага, фото зураглал зэрэг зүйлүүд, нийтлэл-уран сайхны төрөлд фото найруулал, фото хөрөг, фото эвлүүлэг, фото инээмсэглэл, фото шог, фото судалбар, фото чимэг зэрэг зүйлүүд багтдаг.
     1990 оноос хойш нийгмийн шинэчлэл цаг үеийн байдлаас шалтгаалан дэлхийн нийтэд техник технологи хурдацтай хөгжсөнөөр хальсны аппаратыг хальж дижитал камер болон техник технологийн дэвшилт гарсан нь фото СЗ-н хөгжил том алхам болсон. Манай оронд фото СЗ хөнжсөн хэдий ч зарим талаар дутмаг байна. Манай оронд тогтмол хэвлэлд 40-д оны үеэс гэрэл зураг тогтмол нийтлэгдэх болж 70аад он гэхэд төрөл зүйл нь жигдрэн төлөвшсөн байна.  Монголын фото СЗ-н төрөл зүйлийг баяжуулан хөгжүүлэхэд Ц.Дагдандорж Л.Найдан Б.Лувсанжамц мөн Цэрэннадмид Р.Энхбат С.Цацралт Ц.Батзориг зэрэг үе үеийн фото мастерууд үнэтэй хувь нэмэр оруулжээ.


                                     - Монголын радиогийн үүсэл, хөгжил

1934 оны 9 сарын 1-нд тэр үеийн Зөвлөлтийн тусламжаар Монгол улс даяар явуулах радио өргөн нэвтрүүлгийг албан  ёсоор нээснээр манай оронд нийтийн мэдээллийн хэрэгслийн систем болж хөгжихөд чухал алхам болсон билээ.  Харин Монголын радиог үүсгэн байгуулах бэлтгэл ажил анхны оролдлогууд үүнээс ч өмнө бүр гучаад оноос эхэлсэн байна.Энэ үеэс улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийн матриал техникийн бааз бүрдүүлэхэд улс орон, хоршоолол,  олон нийтийн байгуулагын хүч хөрөнгийг  дайчлах зорилгоор тэдгээрээс хувь нийлүүлсэн “Монгол радио”  хэмээх хоршоог байгуулж ,1931 онд үндэсний радио техникчдийн бэлтгэх хоёр жилийн сургуульд сургахаар 12 хүнийг  Эрхүү хот руу явуулсан.  1931 оны 5 сард Ардын цэнгэлдэх хүрээлэн, Ленины нэрэмжит клуб зэрэг газруудад радио цагаан хоолой байрлуулж, оройн 19 цагаас тусгай програмаар монгол , хятад, орос хэлээр дуу хөгжим, илтгэл яриа хосолсон нэвтрүүлэг  хийсэн нь дуу чимээ радио долгионоор дамжин алс зайд тарах үзэгдлийг ард түмэнд мэдрүүлсэн сонирхолтой үйл явдал байлаа. Мөн оны 6 сарын 20-оос эхлэн хувьсгалын 10 жилийн ойн баярыг хүртэл долоо хоногт хоёр удаа богино хугацаатай радио нэвтрүүлэг хийж 1931 оны 7 сарын 11 Буянт ухаа  дахь наадмын тайлбайд анх удаа радио нэвтрүүлэг зохион байгуулсан байна. Энэ мэт үзэгдэл нь эхлэл байлаа. Монголын  радио анх үүсэхдээ Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны харьяанд Одоогийн Д.Сүхбаатарын талбайн баруун урд талд байрлаж байсан цаг бүхий  цамхагтай хоёр давхар байшинд үйл ажиллагаа явуулдаг байжээ.  Радио нь эрхлэгчээс гадна хоёр  нэвтрүүлэгчийн орон тоотой нэг студид өдөрт хоёр цагийн нэвтрүүлэг явуулж 1700 орчим цэгт цацаж байжээ. 1938 онд МАХН-ын Төв хорооны шийдвэрээр нэвтрүүлгийг радио сонин хэмээн нэрлэж эрхлэгчийн үүргийг Төв хорооны ухуулан боловсруулах хорооны ажилтан гүйцэтгэх болжээ. Улс орны цар хүрээ ихсэхийн хэрээр мэдээллийн хэрэгцээ өсөж, мөн оны ёсдүгээр сараас эхлэн радиогын нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлж 7-11 цагийн хооронд явуулж байхаар тогтсон.
Дөчөөд оныг хүртэлх радио хорооны ажил эргэн нягталбал арга туршлага хуримтлуулж, цэгцрэх шатандаа явж байжээ. Энэ үеэс л радиог  цаг үеийн чухал мэдээлэл дамжуулах хэрэгсэл, олон түмнийг хүмүүжүүлж гэгээрүүлэх хэрэгсэл болгох өөрөөр хэлбэл жинхэнэ сэтгүүлзүйн утгаар нь хөгжүүлэх чиглэл давамгайлж байв.             1939 онд БНМАУын бүх яам, аж ахуй, олон нийт,  соёлын байгуулагын сайд нар дарга  нарын зөвлөгөөн болж 1940 оноос радиог МАХН төв хорооны шууд удирдлаган доор ажиллах болгосон байна. Байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн өглөөний хөтөлбөртөй байсан радио 1942 онд  өглөөний, үдшийн гэсэн хоёр хэсэгтэй болж, долоо хоногын нэвтрүүлгийг намын төв хороо, МХЗЭ- ийн төв хороо, шинжлэх ухааны хүрээлэн зэрэг байгуулагууд ээлжлэн бэлтгэдэг болжээ. Дөчөөд оны нэвтрүүлэгт улс төр, уран сайхнаас гадна тариалангийн , цаг үеийн ажил зэрэг хөдөө аж ахуйн сэдэвтэй мэдээ матриалын эзлэх хэмжээ  ихэссэн байна. Дөчөөд онд радиогийн гадаад харилцааны эх суурь тавигджээ. 1944 онд Москвогоос Монгол хэлээр явуулдаг нэвтрүүлгийг өдөр бүрийн нэвтрүүлэг болгон тогмолжуулжээ. 1946 он хүртэл нэвтрүүлгийн  эхлэл төгсгөлийн дууг хотын уран сайханчид студид ирж шууд дуулдаг байжээ. 1944 онд радиогийн техникийн мэргэжилтэн В. С.Вяткин  өөрийн бүтээсэн “Шоринофон” кино хальсанд бичүүлж, суудаг байшингаасаа дамжуулдаг болжээ. “Монгол интернационал” дууг дамжуулдаг байжээ.
Тавиад он бол монголын радио бүтэц, зохион байгуулалт, удирдалогыг оновчтой бүрдүүлэх эрэл хайгуулын жилүүд байлаа. Энэ ажлын хүрээнд радиогийн  удирдах байгуулагын харьяалал хэд хэдэн удаа өөрчлөгджээ. 1953 онд МАХН төв хорооны тогтоолоор радто хорооны зохион байгуулалтыг өөрчилж, хорооны дарга, улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакци, уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакци, сурвалжлагчдын хэлтэс, программ ба нэвтрүүлгийн хэлтэс, зэрэг есөн хэлтэстэйгээр байгуулжээ.
Жараад онд сонсогчдын бүх давхаргад зориулсан олон төрлийн нэвтрүүлэг бүхий хөтөлбөртэй болж, нийтлэл нэвтрүүлгийг чиглэсэн зорилготойгоор урьдчилан боловсруулсан төлөвлөгөөний үндсэн дээр хийдэг систем бүрэлдсэн байна. 1960 онд их хүчний радио станц, орчин  үеийн техник тоног төхөөрөмжөөр  тоноглосон холбоо, радиогийн нэгдсэн барилга, шинэ студи,  ашиглалтанд орсноор өөрөө бичигч телеграфийн аппаратыг суурилуулснаар гадаад дотоодын мэдээг цаг алдалгүй хүлээн авч шуурхай түгээх өргөн боломж нээгдсэн юм. Энэ үеэс өдөр бүр хоёр прагроммаар 21 цагийн радио өргөн нэвтрүүлэг явуулах болов. Жараад он Монголын Радиогийн түүхэнд хэд хэдэн чухал үйл явдал болов. 1965 оны 1 сараас 29 эхлэн Монголын радио Алс дорнод, Өмнөд ба зүүн өмнөд ази, Шинэ зеланд, Австрали, Европийн чиглэлд нэвтрүүлэг явуулж эхэлжээ. Мөн онд радиогийн англи, хятад, казак хэлний нэвтрүүлгийн редакцийг байгуулав.
-Наяад он бол Монголын Радиогийн түүхэнд тэмдэглүүштэй олон чухал үйл явдал болсон юм. Тухайлбал 1985 онд  радиогийн эфирийн студи болон төв аппаратын техникийг сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай техникээр шинэчлэн төхөөрөмжилсэн нь нэвтрүүлгийн чанарыг сайжруулж, мэдээллийг шуурхай дамжуулахад чухал ач холбогдолтой. Наяад оны  дун үеэс радио телевизийн нэвтрүүлгийг студиэс  гаргаж, жинхэнэ ажил амьдралын гүнээс амьд сурвалжлага хийх, түүнд аль болох олон хүнийг хамруулах амьдралын ээдрээтэй зөрчил бэрхшээлтэй асуудлыг олон нийтийн эрх ашгийн үүднээс шуурхай шийдвэрлэх, бүтээн үйлдвэрлэгч хүнийг эрхэмлэн дээдлэх зэрэг идэьхитэй шинэлэг арга барил зонхилох болсон.
Наяад оноос орон нутагт радио өргөн нэвтрүүлэг хийх бааз суурь тавигдаж эхэлсэн.  1980 онд Дорноговь аймагт, 1981 онд Хөвсгөл аймагт радио өргөн нэв трүүлэгийн станц ашиглалтанд орсон. 1986 оноос Өвөрхангай, Ховдод МОНЦАМЭ,   радио телевизийн аймаг дундын сурвалжлах хэсэг ажиллаж эхэлсэн.
Манай оронд өрнөсөн өөрчлөн байгуулалтын үйл явц наяад оны дунд үеэс нийтлэл нэвтрүүлэгт тусгалаа олжээ. Энэ үеэс ажлын хуучин арга барилыг халж шинэ сэтгэлгээ үзэл  санаа дэлгэрүүлэхэд чиглэсэн өөрчлөн байгуулалтын сэдэвтэй цуврал нэвтрүүлгүүд хийж эхлэв.
            Ерөөд он бол радиогийн хувьд нэн сонирхолтой үйл явдлаар дүүрэн он жилүүд байлаа. ЗХУ болон Дорнод Европын орнуудад өрнөсөн өөрчлөн байгуулалтын үзэл санааг хамгийн түрүүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл,сэтгүүлчид хүлээж авсан. Энэ үед радиогийн бүтэц зохион байгуулалт ажлын арга хэлбэрт эрс өөрчлөлт гарч нийтлэл нэвтрүүлгийн агуулага төрөл зүйл улам баяжсан байна. Монголын радио 2000 оны байдлаар хоногт хоёр программаар 26 цагийн нэвтрүүлэг хийж байсны дотор орос, англи, франц, хятад, япон,  зэрэг 10 орчим цагийн гадаад нэвтрүүлэг явуулдаг. Радиогийн гадаад харилцаанд дэвшил гарч Ази, Африк,Латин Америкийн 10 гаруй оронтой  шинээр харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж эхэлсэн.
Ерөөд оноос янз бүрийн харяалалтай өмчийн олон хэвшлийн радио төрөн гарч, мэдээллийн чөлөөт өрсөлдөөнд шилжиж эхлэл тавигдаж байгаа боловч  шинэ тутам байгуулагдсан радионууд нэвтрүүлэг дамжуулах сувгийн гачигдал,  матриалаг баазын хомсдол байсаар байна. 

монголын сонин бичиг


                              - Монголын сонин бичиг сонин нийтлэлийн бодлого

“Монголын сонин бичиг”-ийн дугаарууд одоо үед манай улсын төв архив болон нийтийн номын санд ЗХУ-ын Ленинград хотын нийтийн номын сан, Азийн улс түмний институтын номын санд хадгалагдаж байна. Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн орнөж, монголчуудын үнэдэсний ухамсар сэргэж байсан нөхцөлд империалист гүрнүүд түрэмгий шунахай бодлогоо дан ганц цэрэг цагдаагийн аргаар явуулах нь чамлалттай тул уг ажилдаа сонин хэвлэл мэт үзэл суртлын зэвсгийг чухалчилж ашиглах болжээ. Чухам ийм нөхцөлд хаант Оросын засгийн газар мөнгө зардал гаргаж Харбин хотод “Монголын сонин бичиг” гаргахаар шийдвэрлэжээ. Уг сонин нь дотоод гадаад олон улсын сонинг нягт сурвалжилж бүрнээр гаргаж бичих тул алив хүний сонсголыг маш уудамтган оюуныг оюуныг нэмэгдүүлнэ. “Монголын сонин бичиг” сонины зорилго : Сонин бичиг үзэх авгай нар үүд гаралгүйгээр дэлхий дахины явдлыг бүрнээ хэнхдэгт агуулна гээд “Манай сонин бичиг” гаргасан уг хүсэл санаа бол монголын ухааан мэдэл түргэнээ нээгдсэн, өөрийн улс төрийг өршөөж хэмжээт хууль байгуулах лугаа нийцүүлж басхүү олон монгол даруй баян чийрэг болохыг үнэхээр хүсэж эрмэлзэнэ гэж тодорхойлжээ.
Монголын сонин бичгийг хаант засаг мөнгө хөрөнгө зарцуулж дээр дурдсанаар гаргахдаа монголын ард түмэнд үнэхээр тус болох чин санаагаар удирдуулсан биш, харин хаант оросоос иалс дорнотод явуулж байсан түрэмгийн шунахай бодлогын ашиг тусад зориулсан нь илэрхий юм. Энэ нь юун түрүүнд оросын худалдаа, үйлдвэрийн эздийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, хаант оросооос монголд нөлөөлөх эрхшээл нөлөөг нэмэгдүүлэхийг хичээж, бас монголд үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж, манжийн түрэмгийлэгчдийг үзэн ядаж байсан бодит байдлыг хаант засаг самбаачилж ашиглахыг үнэхээр чармайж байв. Гиринд манж, хятадууд “Монгол үгийн бодрол” сонин гаргасан явдал хаант Орост тэдэнтэй хийх өрсөлдөөнд бас үзэл суртлын хэрэглүүр сониныг зэвсэг болгож ашиглах санаа авахуулсан байж болох юм.
Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг”-ийг Монгол үгийн бодролтой зүйрлэхэд олон давуу талтай байв. Орос улс Харбинд “Монголын сонин бичиг” гаргуулахаар Ар Өвөр монголоос боловсролтой бичгийн хүмүүсийг урьж ажиллуулсан явдал уг сониныг урагштай гаргахын чухал нөхцөл боллоо. “Монголын сонин бичиг” тэр үеийн монголын нийгмийн өмнө дэвшигдэн тавигдсан хамгийн гол асуудал болох : манж-хятадын дарлалыг эсэргүүцсэн Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, монголын феодалын дарлал мөлжлөгийг эсэргүүцэж улс орноо мөхөл сүйрлийн замаас аврахын төлөө санаа түгших явдлыг сониныхоо хуудсанд тусгаж байжээ. Сонинд феодалын монголын хоцронгуй бүдүүлэг байдлыг зүйл бүрээр шүүмжлэн хөрөнгөтний ардчиллын чиглэлийг талархах үэл санаа дэлгэрүүлж байсан. “Монголын сонин бичиг” монголын эрх чөлөөний хөдөлгөөнийөрнөлтийг өргөн мэдээлж, манж хятадын цэрэгтэй нийслэл Хүрээний хөдөлмөрчдийн хийсэн мөргөлдөөн, Цэцэн хан, Түшээт хан аймагт манжийн эзэрхгүүдийн эсэрэг гаргасан үймээнийг тухай бүр мэдээлж байжээ. Ингэж 1911 онд Монголд болсон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өрнөлтийг “Монголын сонин бичиг” зүйл бүрээр дэмжин тунхаглаж байв. “Монголын сонин бичиг”-ийн 1912 оны хоёрдугаар сарын 51 дүгээрт “Монгол улсын шинэ сонсгол” гэсэн гарчигт тулагн шаардах бичиг нийтэлжээ. Түүнд “монгол улс тусгаар улс болохоор тогтсон утл одоо манж хятад хэрхэвч биднийг захирч энд сууж ахуй нь тусгүй болохгүйн дээр Сандувай чиний бие эхлэн манж, хятад түшмэл цэрэг нэгэн сууваас нэгэн цаг хэмээн сэжиглэхгүй болон үл чадах тул үүнээ сайд хэмээгч “Сандувайд мэдүүлэн явуулаад хүрмэгц учрыг мэдэж хурдан хойш явчваас зохино. Үүний тулд илгээв гэжээ.” Харбины сонин монгол улсын нэр төр, эрх чөлөө, тусгаар тогтнолыг улсуудын харилцаанд ч гэсэн эрс хамгаалж, Монголыг хятадын таван угсааатны бүрэлдэхүүнээс салгахгүй хэвээр нь байлгаж, урьдын адил колоничлох бодлого явуулагчид болон автономит монголыг гүтгэн дайрагчидтай эвлэршгүй тэмцэж байв. Автономит монгол дотооддоо улс гэрээ төвхнүүлэх анхны арга хэмжээг сонинд соргогоор мэдээлж байв. Өвөр монголыг колоничлолоос чөлөөлөхөөр хятадын түрэмгий цэрэгтэй хийж байсан монгол цэргийн тулалдааны  амжилтын тухай сонин мэдээлж байжээ. Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” нь хаант оросыг сурталчилж, нөлөөгий нь монгол аль болохоор дэлгэрүүлэхийг зорьж бас монголын эдийн үасагт хөрөнгөтний элемент бий болохыг чармайв.  Сонинд хөрөнгөтний үзэл ардчилал, түүний ёс суртахуун, нйигэм эдийн засгийн талаар феодалын нийгмээс давуутайг элдвээр сурталчлахын зэрэгцээ монголын феодалын нийгмийн хоцорч хуучирсан харьцаа, улс төр, ёс суртахуун, дэглэм, журам, амиа аргацаасан эдлэхүүний бүдүүлэг аж ахуйн зогсонги мухардмал байдлыг шүүмжилж байв. Харбины сонин монголын тусгаар тогтнолын асуудлыг тусгаж бичихдээ оросын хаант засгийн гүйцэтгэсэн үүрэг ролийг ямагт дөвийлгөн дурдаж чухамхүү монголыг ивээн тэтгэгч аврагч нь хаан Орос мөн гэж бичиж байжээ. Энэ нь чухамдаа нэг колоничлогчийг муулж, нөгөө колоничлогчийг магтсан хэрэг байлаа. Империалист гүрнүүд дэлхий ертөнцөд дангаар ноёрхож байсан тэр үеийн нөхцөлд монгол шиг буурай орнууд жинхэнэ тусгаар тогтнолоо олох бол аргагүй байлаа. Манж хятадын колончлолоос арай гэж салсан монголд хаант Орос, улс орны нь улс төр, эдийн засгийн эрх ашгийг хөсөрдүүлсэн шаардлага тавьж байжээ. Тэр үед Монголын талаар оросоос явуулж байсан бодлогыг В.И.Ленин “шулж мөлжих балмад бодлого” гэж нэрлэжээ. Харин энэ тухай “Монголын сонин бичиг”  ганц ч үг бичих боломжгүй байсан нь тодорхой. “Монголын сонин бичиг” анхны дугаараас улс орон бие дааж тусгаар тогтнон хөгжихийн учир холбогдлыг тайлбарлаж манжийн дарангуйллын үед монголчууд хэрхэн дарлагдаж байсан, тэр үеийн хятадын шинэ засгийн газрын баримталж байсан бодлого, монгол улс бие дааг хөгжихөд анхаарвал зохих зүйлсийн тухай дэлгэрэнгүй үгүүлж байжээ. Үүнд : тус улсын хөгжил хөгжилд малаас гарах түүхий эдийг боловсруулах, газрын баялгийг ашиглах, сургууль, соёлын газар байгуулах тухай онцлон заажээ.
Харинд нийтлэгдэж байсан “Монголын сонин бичиг” бол хувьсгалаас өмнө монгол хэл дээр гарч байсан бүх сониины дотор хамгийн удаан \10гаруй жил\ хугацаанд хэвлэгдэж,  хамгийн олон \300гаад\ дугаар гаргасан юм. Дээрх хугацаанд уг сониныг гаргагч ба гаргуулагч 2орны амьдралд түүхэн их өөрчлөлт гарсан байна. Уг сониныг уншиж байсан монголчуудын амьдралд дээрх хугацаанд гарсан өөрчлөлт гэвэл манжийн эзэнт улсын хязгаар нутаг колоничлолоос ангижирч үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөж, автономит монголыг байгуулж, улмаар Октябрын хувьсгалын нөлөө тусаж ардын хувьсгалд бэлдэж байв.
“Монголын сонин бичиг”-т хэвлэгдсэн  мэдээ материалыг монголын уншигчид ихээхэн сонирхож уншигчдын дунд элдэв яриа таавар дэлгэрч басйан байдал сонины хуудаснаас илхэн харагдаж байна. “Монголын сонин бичиг”-ийн уншигчдад үзүүлсэн гол нөлөө нь аж ахуй, соёлын асуудлаар биш, улс төр, үзэл суртлын талаар дугаараас дугаарт жилээс жилд үзүүлж байсан нөлөө юм. Энэ нь монголын уншигчдын үндэсний ухамсрыг сэргээж, боолчлол дарлаын эсрэг тэмцх зориг хүслээр хүмүүжүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсанд уг сонины чухал ач холбогдол оршино. “Монголын сонин бичиг” –т хэвлэгдсэн материалын агуулга, нэр төрөл нь урьд өмнө монгол хэл дээр гарч байсан хэвлэлтэй зүйрлэвэл үлэмж баялаг юм. Түүнд 10гаруй тусгай булан ажиллаж байжээ. “Монголын сонин бичиг” – т цаг үеийн дэлгэрнгүй товч мэдээ, шог үгүүлэл, ярилцлага, мэдээлэл, тэмдэглэл, шүүмжлэлт үгүүлэл, гадаадын мэдээ, худалдааны зар, гэрэл зураг, гар зургууд нийтлэгдэж байв. Мөн монгол орны шуурхай үйл явдлыг нилээд тодорхой шуурхай мэдээлж байв. “Монголын сонин бичиг”  нь хаант засгийн колоничлох бодлогыг дэлгэрүүлж сурталчлахаасаа илүү идэвх самбаа гаргаж хөрөнгөтний ардчилсан үзлийг сурталчилж байсан нь уг сонин нь монгол уншигчдын өмнө нэр хүндтэй нөлөө ихтэй хэвэл болгоход хүргэжээ. Харбины “Монголын сонин бичиг” сонины ажилд анхнаас нь нийслэл хүрээний нэрт сэтгүүлч Ж.Цэвээн, Бадрахбаатар, Д.Бодоо нар идэвхтэй оролцжээ. Бадрахбаатар ниийслэл хүрээн эдх сонины сурвалжлах бүлгийг ахалж, Харбины сонины бие төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байв. Д.Бодоо, Ж.Цэвээн нар сонголын дотоодын үйлдэл, бүдүүлэг хоцронгуй ёсыг эрс хатуу шүүмжилж байв. “Монголын сонин бичиг” эхийг боловсруулж бэлтгэх, хэвлэж нийтлэх бүх дамжлага нь монголчуудын гараар хийгдэж байжээ. Тиймээс сонинд ажиллаж байсан монгол түшмэд хэвлэх, нийтлэх ажилаа харьцангуй чөлөөт байдлын дунд хийж байв. “Монголын сонин бичиг”-ийн эрхлэгч Цэдэн Иш бөгөөд уг сониныхоо дэргэд монгол, манж, хятад хүүхдийг үнэ төлөргүй сургах сургууль ажиллуулж байжээ. Бас сонины хэвлэлийн газар монгол сургуулийн сурах бичиг хэвлэхийг санаачилж, түүнээс гадна сүсэгтэн олны захиалгаар маанийн үсэг олон хувиар хэвлэн тарааж байсан байна.
“Монголын сонин бичиг”-ийн нийтлэлийг үзвэл дэвшилттэт санаатай, ая холбогдолтой зүйл үлэмж байсны зэрэгцээ тэр үеийн үнэн бодит байдлыг урвуулсан зүйл нилээд байна. Энэ нь уг сонин хаант засаг, оросын хөрөнгөтний эрх ашгийг илэрхийлж байсантай шууд холбоотой. Жишээ нь : олон орны ажилчны хөдөлгөөний тухай мэдээлэвч агуулгыг тас гуйвуулж “үймээн самуун” гэх мэтээр бичиж байжээ. 1916 оны 6р сараас эхлэн Харбины сонинд монголын асуудлаар гарах мэдээ багасаж, заримдаа сонины ганц үе, бүх талбайн аравны нэгээс хэтрэхгүй зай эзлэх болжээ. Сүүлдээ уг сонинд монголын тухай мэдээ бүр багасч харин хөрнгөтний харгис үзэл санаа сонинд цухалзах болов. Энэ бүхэн нь дэвшилт ардчилсан үзэл санаагаар тэжээж байсан гол хүч болох монгол сэтгүүлчид удаа дараа эх орондообуцсан хийгэд монгол сэтгүүлчид, идэвхтэн бичигчид хүч анхаарлаа өөрийн орны дотоодод гарч байсан дэвшилт ардчилсан хэвлэл “нийслэлийн сонин бичиг” өөд анхаарлаа хандулсантай холбоотой юм. Түүнчлэн тэр үеийн монголын улс төр-нийгмийн асуудлыг бага анхаарч, хэт оройтуулан мэдээлдэг зэргээс монгол уншигчид Харбины сониныг сонирхох нь бурчээ. “Монголын сонин бичиг”  сонин өөрийн үндсэн зарчим, чиглэлээс гажсаныхаа улмаас сонин гархаа болив.
“Монголын сонин бичиг” монгол уншигчдыг өөрийнхөө одит байдлыг ухамсарлах, манай оронд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд аль нэг хэмжээгээр түлхээс болж өгсөн хувьдаа ач холбогдолтой хэвлэл байлаа. “Монголын сонин бичиг” монгол оронд тогтмол гарах сонин хэвлэл хөгжих, сонины нийтлэх зүйлийн төрлийг олшруулах, үндэсний сэтгүүлч, хэвлэлийн дадлага мэргэжилтэй хүмүүсийг бэлтгэж өсгөхөд тус үзүүлэв.
Манай орны амьдралын эгзэгтэй хурц үеийг хуудсандаа нилээд томрун тусган харуулж байсан “Монголын сонин бичиг” түүхийн үнэт аримт үлдээж, монголын  хэвлэлийн ажилд өв уламжлал хоцроосноор барахгүй ардын засгийн жилүүдэд ажиллаж байсан сонины эрхлэгч, хэвлэлийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэлцээж өгөв. Манай орны хувьсгалт хэвлэлийн урьдчилсан бэлтгэлийг бий болгоход энэ сонин ач тус үзүүлсэн байна. Бас энэ хэвлэл манж-хятадын колоничлох бодлогыг зүйл бүрээр илчилж, монгол улсын тусгаар тогтнох эрхийг хамгаалж, оросын  ардчилсан үзэлт дэвшилт сэхээтний үзэл санааг идэвхтэй срталчлан, монголын ард түмний нийгмийн ба үндэсний ухамсрыг дээшлүүлэхэд дөхөм үзүүлжээ.
Монголын сонин бичиг
Зорилго: Хаант Оросын засгийн газраас Гириний Монгол үгийн боловсрол, Бээжингийн Монгол ер үгийн сэтгүүл зэрэгтэй өрсөлдөх үзэл суртлын талаар нөлөөлөх зорилготой байсан.
Онцлог: Монголд зориулан гаргаж байсан хамгийн олон сонингуудаас хамгийн олон жил гаргасан том буйртай дэвшилтэт нийтлэлтэй сонин байснаараа онцлог юм.
Нийтлэлийн агуулга нь: Гурван үе болгон хуваадаг.
1. Оросын 1905 оны анхдугаар хувьсгалаас дэлхийн 1-р дайн хүртэлх үеийг хамарч байна.
2. Дэлхийн 1-р дайнаас октябрийн хувьсгалын үеийг хүртэл хамарна.
3. 1917 оны октябрийн хувьсгалаас хойшхи зурвасхан хугацааг хамарна.
Сэтгүүл зүйн түүхэнд оруулсан хувь нэмэр: Октябрийн хувьсгалаас урван зугатсан цагаантны гарт орж нийтлэлийн үйл ажиллагаа дампуурж завхарсан бөгөөд ердөө дөчөөдхөн хоногт алдаг оног гарч байгаад үйл ажиллагаандаа Монголын сэтгүүлчдийг хамруулан оролцуулж байсан нь Монгол сонин гаргахад түлхэц болж байсан.