Wednesday, May 15, 2013



                                     - Монголын радиогийн үүсэл, хөгжил

1934 оны 9 сарын 1-нд тэр үеийн Зөвлөлтийн тусламжаар Монгол улс даяар явуулах радио өргөн нэвтрүүлгийг албан  ёсоор нээснээр манай оронд нийтийн мэдээллийн хэрэгслийн систем болж хөгжихөд чухал алхам болсон билээ.  Харин Монголын радиог үүсгэн байгуулах бэлтгэл ажил анхны оролдлогууд үүнээс ч өмнө бүр гучаад оноос эхэлсэн байна.Энэ үеэс улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийн матриал техникийн бааз бүрдүүлэхэд улс орон, хоршоолол,  олон нийтийн байгуулагын хүч хөрөнгийг  дайчлах зорилгоор тэдгээрээс хувь нийлүүлсэн “Монгол радио”  хэмээх хоршоог байгуулж ,1931 онд үндэсний радио техникчдийн бэлтгэх хоёр жилийн сургуульд сургахаар 12 хүнийг  Эрхүү хот руу явуулсан.  1931 оны 5 сард Ардын цэнгэлдэх хүрээлэн, Ленины нэрэмжит клуб зэрэг газруудад радио цагаан хоолой байрлуулж, оройн 19 цагаас тусгай програмаар монгол , хятад, орос хэлээр дуу хөгжим, илтгэл яриа хосолсон нэвтрүүлэг  хийсэн нь дуу чимээ радио долгионоор дамжин алс зайд тарах үзэгдлийг ард түмэнд мэдрүүлсэн сонирхолтой үйл явдал байлаа. Мөн оны 6 сарын 20-оос эхлэн хувьсгалын 10 жилийн ойн баярыг хүртэл долоо хоногт хоёр удаа богино хугацаатай радио нэвтрүүлэг хийж 1931 оны 7 сарын 11 Буянт ухаа  дахь наадмын тайлбайд анх удаа радио нэвтрүүлэг зохион байгуулсан байна. Энэ мэт үзэгдэл нь эхлэл байлаа. Монголын  радио анх үүсэхдээ Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны харьяанд Одоогийн Д.Сүхбаатарын талбайн баруун урд талд байрлаж байсан цаг бүхий  цамхагтай хоёр давхар байшинд үйл ажиллагаа явуулдаг байжээ.  Радио нь эрхлэгчээс гадна хоёр  нэвтрүүлэгчийн орон тоотой нэг студид өдөрт хоёр цагийн нэвтрүүлэг явуулж 1700 орчим цэгт цацаж байжээ. 1938 онд МАХН-ын Төв хорооны шийдвэрээр нэвтрүүлгийг радио сонин хэмээн нэрлэж эрхлэгчийн үүргийг Төв хорооны ухуулан боловсруулах хорооны ажилтан гүйцэтгэх болжээ. Улс орны цар хүрээ ихсэхийн хэрээр мэдээллийн хэрэгцээ өсөж, мөн оны ёсдүгээр сараас эхлэн радиогын нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлж 7-11 цагийн хооронд явуулж байхаар тогтсон.
Дөчөөд оныг хүртэлх радио хорооны ажил эргэн нягталбал арга туршлага хуримтлуулж, цэгцрэх шатандаа явж байжээ. Энэ үеэс л радиог  цаг үеийн чухал мэдээлэл дамжуулах хэрэгсэл, олон түмнийг хүмүүжүүлж гэгээрүүлэх хэрэгсэл болгох өөрөөр хэлбэл жинхэнэ сэтгүүлзүйн утгаар нь хөгжүүлэх чиглэл давамгайлж байв.             1939 онд БНМАУын бүх яам, аж ахуй, олон нийт,  соёлын байгуулагын сайд нар дарга  нарын зөвлөгөөн болж 1940 оноос радиог МАХН төв хорооны шууд удирдлаган доор ажиллах болгосон байна. Байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн өглөөний хөтөлбөртөй байсан радио 1942 онд  өглөөний, үдшийн гэсэн хоёр хэсэгтэй болж, долоо хоногын нэвтрүүлгийг намын төв хороо, МХЗЭ- ийн төв хороо, шинжлэх ухааны хүрээлэн зэрэг байгуулагууд ээлжлэн бэлтгэдэг болжээ. Дөчөөд оны нэвтрүүлэгт улс төр, уран сайхнаас гадна тариалангийн , цаг үеийн ажил зэрэг хөдөө аж ахуйн сэдэвтэй мэдээ матриалын эзлэх хэмжээ  ихэссэн байна. Дөчөөд онд радиогийн гадаад харилцааны эх суурь тавигджээ. 1944 онд Москвогоос Монгол хэлээр явуулдаг нэвтрүүлгийг өдөр бүрийн нэвтрүүлэг болгон тогмолжуулжээ. 1946 он хүртэл нэвтрүүлгийн  эхлэл төгсгөлийн дууг хотын уран сайханчид студид ирж шууд дуулдаг байжээ. 1944 онд радиогийн техникийн мэргэжилтэн В. С.Вяткин  өөрийн бүтээсэн “Шоринофон” кино хальсанд бичүүлж, суудаг байшингаасаа дамжуулдаг болжээ. “Монгол интернационал” дууг дамжуулдаг байжээ.
Тавиад он бол монголын радио бүтэц, зохион байгуулалт, удирдалогыг оновчтой бүрдүүлэх эрэл хайгуулын жилүүд байлаа. Энэ ажлын хүрээнд радиогийн  удирдах байгуулагын харьяалал хэд хэдэн удаа өөрчлөгджээ. 1953 онд МАХН төв хорооны тогтоолоор радто хорооны зохион байгуулалтыг өөрчилж, хорооны дарга, улс төрийн нэвтрүүлгийн ерөнхий редакци, уран сайхны нэвтрүүлгийн ерөнхий редакци, сурвалжлагчдын хэлтэс, программ ба нэвтрүүлгийн хэлтэс, зэрэг есөн хэлтэстэйгээр байгуулжээ.
Жараад онд сонсогчдын бүх давхаргад зориулсан олон төрлийн нэвтрүүлэг бүхий хөтөлбөртэй болж, нийтлэл нэвтрүүлгийг чиглэсэн зорилготойгоор урьдчилан боловсруулсан төлөвлөгөөний үндсэн дээр хийдэг систем бүрэлдсэн байна. 1960 онд их хүчний радио станц, орчин  үеийн техник тоног төхөөрөмжөөр  тоноглосон холбоо, радиогийн нэгдсэн барилга, шинэ студи,  ашиглалтанд орсноор өөрөө бичигч телеграфийн аппаратыг суурилуулснаар гадаад дотоодын мэдээг цаг алдалгүй хүлээн авч шуурхай түгээх өргөн боломж нээгдсэн юм. Энэ үеэс өдөр бүр хоёр прагроммаар 21 цагийн радио өргөн нэвтрүүлэг явуулах болов. Жараад он Монголын Радиогийн түүхэнд хэд хэдэн чухал үйл явдал болов. 1965 оны 1 сараас 29 эхлэн Монголын радио Алс дорнод, Өмнөд ба зүүн өмнөд ази, Шинэ зеланд, Австрали, Европийн чиглэлд нэвтрүүлэг явуулж эхэлжээ. Мөн онд радиогийн англи, хятад, казак хэлний нэвтрүүлгийн редакцийг байгуулав.
-Наяад он бол Монголын Радиогийн түүхэнд тэмдэглүүштэй олон чухал үйл явдал болсон юм. Тухайлбал 1985 онд  радиогийн эфирийн студи болон төв аппаратын техникийг сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай техникээр шинэчлэн төхөөрөмжилсэн нь нэвтрүүлгийн чанарыг сайжруулж, мэдээллийг шуурхай дамжуулахад чухал ач холбогдолтой. Наяад оны  дун үеэс радио телевизийн нэвтрүүлгийг студиэс  гаргаж, жинхэнэ ажил амьдралын гүнээс амьд сурвалжлага хийх, түүнд аль болох олон хүнийг хамруулах амьдралын ээдрээтэй зөрчил бэрхшээлтэй асуудлыг олон нийтийн эрх ашгийн үүднээс шуурхай шийдвэрлэх, бүтээн үйлдвэрлэгч хүнийг эрхэмлэн дээдлэх зэрэг идэьхитэй шинэлэг арга барил зонхилох болсон.
Наяад оноос орон нутагт радио өргөн нэвтрүүлэг хийх бааз суурь тавигдаж эхэлсэн.  1980 онд Дорноговь аймагт, 1981 онд Хөвсгөл аймагт радио өргөн нэв трүүлэгийн станц ашиглалтанд орсон. 1986 оноос Өвөрхангай, Ховдод МОНЦАМЭ,   радио телевизийн аймаг дундын сурвалжлах хэсэг ажиллаж эхэлсэн.
Манай оронд өрнөсөн өөрчлөн байгуулалтын үйл явц наяад оны дунд үеэс нийтлэл нэвтрүүлэгт тусгалаа олжээ. Энэ үеэс ажлын хуучин арга барилыг халж шинэ сэтгэлгээ үзэл  санаа дэлгэрүүлэхэд чиглэсэн өөрчлөн байгуулалтын сэдэвтэй цуврал нэвтрүүлгүүд хийж эхлэв.
            Ерөөд он бол радиогийн хувьд нэн сонирхолтой үйл явдлаар дүүрэн он жилүүд байлаа. ЗХУ болон Дорнод Европын орнуудад өрнөсөн өөрчлөн байгуулалтын үзэл санааг хамгийн түрүүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл,сэтгүүлчид хүлээж авсан. Энэ үед радиогийн бүтэц зохион байгуулалт ажлын арга хэлбэрт эрс өөрчлөлт гарч нийтлэл нэвтрүүлгийн агуулага төрөл зүйл улам баяжсан байна. Монголын радио 2000 оны байдлаар хоногт хоёр программаар 26 цагийн нэвтрүүлэг хийж байсны дотор орос, англи, франц, хятад, япон,  зэрэг 10 орчим цагийн гадаад нэвтрүүлэг явуулдаг. Радиогийн гадаад харилцаанд дэвшил гарч Ази, Африк,Латин Америкийн 10 гаруй оронтой  шинээр харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж эхэлсэн.
Ерөөд оноос янз бүрийн харяалалтай өмчийн олон хэвшлийн радио төрөн гарч, мэдээллийн чөлөөт өрсөлдөөнд шилжиж эхлэл тавигдаж байгаа боловч  шинэ тутам байгуулагдсан радионууд нэвтрүүлэг дамжуулах сувгийн гачигдал,  матриалаг баазын хомсдол байсаар байна. 

No comments:

Post a Comment