Tuesday, April 23, 2013

            Олон улсын бизнес текнологийн зохиомж дээд сургууль                    







РЕФЕРАТ


Сэтгүүл зүйн танхим
Аман нийтлэлийн уламжлал



Гүйцэтгэсэн : Л.Тогтохжаргал
  Шалгасан : Т.Эрдэнэцэцэг

 
2013он Улаанбаатар хот


Monday, April 22, 2013

                                            Аман зохиолоор хүмүүжихүй                         


Монгол орон хүн ам цөөн, газар нутаг уудам, гадны улсын зээл тусламжид дулдуйдсан эдийн засгийн хөгжлөөр буурай гэгддэг 

орон. Гэсэн хэдий ч бусад орноос илүү гэж онцлох зүйл олонтаа билээ. Гэтэл "хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө" гэгчээр гадны орныг даган дуурайж, хөөрцөглөвөөс үндэсний гэсэн бүхнээ алдаж болох талтай.
Өнөө үед даяаршиж бус дангааршин үлдэх, хэл соёлоо хамгаалан хөгжүүлэх нэг чухал хүчин зүйл нь Монгол үндэсний сурган хүмүүжүүлэх өв туршлага юм.

Энэ нь аман зохиолоор хүүхдийг эрдэмд амлуулж хэл яриа, оюун ухааныг нь хөгжүүлж, "Монгол" хүн төлөвтэй, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлэх гэсэн утгатай. "Хүүхдийн аман зохиол" хэмээх биеэ даасан нэгэн төрөл зүйл манай аман зохиолын арвин санд буй. Монголчууд өсвөр залуу үе, хүүхэд багачуудаа өв тэгш хөгжилтэй хүн болгон хүмүүжүүлэн сургах талаар эрт дээр үеэс уламжлагдан шинэчлэгдэж улам баяжиж боловсронгуй болж ирсэн үндэсний онцлог бүхий ардын сурган хүмүүжүүлэх ард түмэн. 

Монголын ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн аман зохиолыг гагцхүү хүнийг хүмүүжүүлэх үүргийн талаас авч үзвэл:
- Оньсого таавар нь: хүүхэд залуусын оюуныг задлан хөгжүүлэх, бодлого, даалгавар, сонирхолтой математик шинжтэй
-Тууль нь баатарлаг эх оронч хүмүүжлийг олгох хосгүй материал , ард түмний яруу сайхан түүх
-Дуу нь ард түмний хүнлэг, цэвэр ариун сэтгэлийн илэрхийлэл
- Үлгэр нь сайн сайханд итгэсэн суут хүсэл мөрөөдөл , уран зөгнөлт зохиол
- Зүйр цэцэн үг нь гүн ухааны гүнзгий агуулгатайн зэрэгцээ ардын сурган хүмү¬үжүүлэх сургаалын шинжтэй гэж дүгнэн хэлж болохыг үе үеийн судлаач эрдэмтэн мэргэд тодорхойлжээ.

Жишээ нь зөвхөн зүйрлэж хэлсэн үгийн тухай хэлэхэд:
Зүйрлэж хэлсэн буюу зүйр үг нь хүний хэлэх гэсэн санааг нь бусдын сэтгэл зүрхэнд тустал нь хүргэж өгдөг байх юм. Хүүхдийг худгаас усаа ав гэхэд жаахан дурамжхан байхад нь үглэж загнаж хөөж туухын оронд "залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн гэрт хоолгүй " гэгч болох нь дээ гэхэд хүүхэд уурлах биш инээгээд л явах жишээтэй. Хүүхэд ямарваа нэг юмыг хам хум хийж, эмх замбраагүй байвал" ажил хийвэл дуустал , давс хийвэл уустал" хийх ёстой хэмээн тайлбарлах эсвэл "бушуу туулай борвиндоо баастай" гэвэл дараа нь хийх зүйлдээ хянуур, нямбай хандана.

Хичээл номоо үзэхгүй алгуурлаад байгаа хүүхдэд "сурсан далай, сураагүй балай " гэсэн зүйр үгийн утгыг ойлгуулахад зүгээр. Энэ мэтээр чиний өмнөөс хэн ч чиний юмыг хийж өгөхгүй , чи өөрөө л хичээх хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Гэхдээ дэмий цэцээхэсэн оноогүй үг тусгүй гэдгийг бодох нь чухал. Улс эх орны ирээдүй болсон хүүхэд , залуусыг сурган хүмүүжүүлж буй эцэг эх , багш цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийн гэсэн" аман зохиол"-оор хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлдэг байсан уламжлалыг бүү орхигдуулаасай.

Монголын ард түмний аман зохиолын хүмүүжүүлэх уламжлал, түүний онцлог, хөгжлийг орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс судлан үнэлэлт, дүгнэлт өгч, энэ үзэл санаагаар өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх ажил хоцрогдож зохих хэмжээгээр үгүйлэгдсээр байна.

Дэлхийн аль ч орны сурган хүмүүжүүлэх уламжлалын зүйлс нь эгэл жирийн энгийн боловч нарийн утга санааг агуулсан гүнзгий учир холбогдолтой байдаг. Иймд ардын аман зохиолын сурган хүмүүжүүлэх үр нөлөөг улам нарийн судалж, ач холбогдлыг нь өндөр үнэлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг оюутан миний бие хэлэх нь зүйтэй гэж бодлоо. 
                                         
                             
           
                                              Судалгаа

Хөдөлмөрчин ардын үзэл санааны тусгал, оюун билгийн илэрхийлэл болж хамт олны дунд амаар зохиогдоод уламжлан дэлгэрэх уран үгийн бүтээл туурвилыг ардын аман зохиол гэнэ.
Түүний анги нийгмийн мөн чанар нь:
1. Нийгмийн материал баялгийг үйлдвэрлэгчидийн оюун санааны туурвил мөнд оршино.
2. Хөдөлмөрчин олны нийгмийн амьдрал, хөдөлмөр тэмцлийн бүхий л туршлагыг яруу сайхнаар нэгтгэн дүгнэдэгт оршино.
3. Хөдөлмөрчин ардын ертөнцийг үзэх үзэл ёс суртахуун, яруу сайхны хүсэл сонирхолыг хурцаар илэрхийлдэгт оршино.
Ардын аман зохиолын тусгай онцлог нь түүний шинж чанартайд оршино. Тухайлбал үгийн урлагын олон бүтээлийн хэлбэртэй, хөдөлмөрчин ардын нийтлэг үзэл суртлын үүрэгтэй. Тэдний оюун соёлын цогцолбор мөн байдаг нь а.а.з-ын өвөрмөгц онцлог мөн болно. А.а.з нь орчлонгийн алив юмны нэгэн адил түүхэн үзэгдэл юм. Анхны хүй нэгдлийн нөхцөлд хүмүүс хамт олноороо хөдөлмөрлөж, нийгмээрээ амьдардаг болсны улмаас хоорондоо саналаа солилцох зайлшгүй хэрэгцээ гарсан билээ. Хэрэглээ нь хүний тархинд үг хэллэгийг удирдах төвийг бий болгосноор барахгүй, түүнд тохирсон үзүүр хязгаарын, өгүүлэх эрхтнийг аажмаар бий болгосноор үе гишүүнт үг хэллэг үүссэн билээ. Үг хэл нь Хүмүүсийн харьцаа, хөдөлмөрийн явцыг зохион байгуулахад “ Илт бөгөөд бодит “ учир холбогдолтой ач тустай байсан. Иймд аман зохиолын чанартай сонин содон үг, овог аймгийн нийтлэг зан үйлийн бүрэлдхүүний зүйл болж ордог бөгөөд энэ мэтээс үгийн урлаг, юуны өмнө аман зохиол үүссэн билээ. Аман зохиол ийнхүү эрт балар цагийн хүй нэгдлийн хүн олны хамтын хөдөлмөр, хүй элгээр / нийгмээр / амьдрах болсон аж төрөл, заншил ёс, зан үйл, баяр хөөр, уй гашуу, уламжлал баримтлал зэрэгтэй салшгүй холбоотой үүсэн гарчээ. Тэр цагийн хамт олон гардан бүтээдэг үйлдвэрлэл нь нийгмийн чанартай, тэдний үйлдэн бүтээх үйл ажиллагаа нь хамтын хэлбэртэй, тэдний бүх амьдрал нь нийтлэг шинжтэй байв. Энэ бүхэн бол аман зохиолыг бүтээх бодит нөхцөлүүд болжээ. Аман зохиол нь түүхэн үе бүхэнд нэг янзаараа байсангүй тухайн нийгмийн бүтэц, байгуулал түүний доторх хөдөлмөрчидийн байдал, бүрэлдхүүн, тэдгээрийн түүхэн хөгжлийн онцлог зэргээс шалтгаалан аман зохиолын агуулга хэлбэр, нийгэмд гүйцэтгэдэг үүрэг, түүнчлэн овог, ястан, аймаг, улс үндэстэн, хүн төрөлхтөний соёлд эзлэх байр суурь зэрэг нь цөм улиран хувирсаар иржээ. Учир иймээс түүхэн үе бүхний аман зохиолд нийгмийн материаллаг баялгийг үйлдвэрлэгчидийн оюун санааны бүтээл туурвил мөний хувьд анги нийгмийн ерөнхий шинж чанартай байхаас гадна тэдгээр үе тус бүрт хамаатай түүхэн тодорхой анги нийгмийн онцлог агуулгатай байдаг байна.
Аман зохиолын ардач чанар
Ардын аман зохиолын анги – нийгмийн мөн чанарын нэг чухал шинж нь ардач чанар байдаг. Ер нь “ Ардын аман зохиол” гэдэг утга агуулгатай нэр томьёо юм. Үүний дотроос “ Ардын гэсэн тодотгол бидний авч хэлэлцэж байгаа асуудалд чухлаар холбогдоно. Одоогоор бидний ойлголтоор бол аль нэг улс үндэстний төрийн тулгуур, улс үндэс болсон хүн амын ерөнхий олонхийг “ард” гэдэг. Монголын феодлын нийгмийн олонхи нь малчин ардууд байв.
Иймд Монголын аман зохиолын гол ихэнхийг малчин ардууд ухаан билгээрээ бүтээсэн нь илэрхий. Гэвч зөвхөн малчин ардын зохиол гэвэл өрөөсгөл ойлголт юм. Яагаад гэвэл “ардын” ангийн бүтэц бүрэлдхүүн нь харин анги нийгмийн талаар хоорондоо ялгаатай бүлэг хэсгээс бүрддэг байжээ. Тухайлбал Монголын феодлын нийгмийн үед харц ардын ангийн бүрэлдхүүнд, албат, хамжлага, шавь нар, борчуул гэхчилэн олон янзын хэсэг бүлэг багтдаг байв. Иймд энэ үеийн ардын аман зохиолд малчин ардын бүтээлээс гадна бадарчны үлгэр хүрээ хорооны борчуулын шог үгээс аваад ядуу дорд лам нарын шашны ном уншлагыг элэглэн чаралба нарын домгийг хүртэл элдэв анги бүлэг хүмүүсийн дундаас гарсан зүйлс багтах юм. Гэвч “ Ардын аман зохиол” гэсэн нэр томьёоны “ардын” гэсэн үгийн анги – нийгмийн агуулга үүгээр дуусахгүй Учир нь зөвхөн феодлын нийгмийн үед холбогдох бүтээл туурвил ороод зогсохгүй түүнээс өмнөх ангигүй нийгмийн буюу хүй нэгдэл, овог төрийн нийгмийн хамт олны бүтээл туурвил хамаарагддаг.
Жишээ нь “ Эрхий мэргэний домог, үлгэр, цуутын цагаагч гүү зэрэг зарим амьтадын болон шидэт үлгэр, зүйр үгс. Монголын олонхи баатарлаг тууль тэргүүтэн ордог байна. Энэ мэт бүтээл туурвил бол анги гарахаас өмнө хүй нэгдэл овгийн байгууллын ахуй амьдралаас гарал үүсэлтэй тул тэдгээрийн үүсвэр хэлбэрийг ангигүй нийгмийн бүх гишүүдийн бүтээл туурвил гэж болно. Гэвч ардын гэдгийг дарлагч дарлагдагч 2 ангийн нийтэд нь хамарсан ухагдхуун гэж үзэж болохгүй юм. Учир нь аман зохиол бол хүний нийгмийн оршин тогтнож хөгжихийн үндэс болон материаллаг баялгийг үйлдвэрлэж, түүхийг бүтээгч чухал хүч болсон “ ардын” буюу хөдөлмөрчин олны оюун санааны бүтээл туурвил, цэцэн билгийн илрэл бөгөөд ерөнхийдөө дарлан мөлжигч ангийн ноёрхуу соёлын эсрэг хөдөлмөрчин олноос өөрсдийгөө илэрхийлсэн, хөдөлмөрчний эрх ашгийг хамгаалсан утга санааны бүтээлүүд байна. Ардын аман зохиолын ардач чанар нь :
1. Тэдгээр бүтээл нь нийт хөдөлмөрчдийн элдэв анги бүлгийн дунд бүтээгдэгт оршино.
2. Эдгээр бүтээлд голлон хөдөлмөрчин ардын үзэл санаа, эрмэлзлэл илэрч, бүтээлдээ ард түмний эрх ашгийг ямар нэг хэлбэрээр хамгаалж, дарлан мөлжигчидийг эсэргүүцсэн шинж чанартай байдагт оршино. Иймд Ардын аман зохиол нь ангит нийгмийн үед ангийн шинж чанартай байдаг байна.
Ардын аман зохиолын ангийн чанар
Ардын аман зохиол бол нийгмийн үзэгдлийн хувьд ангит нийгэм үүсэхээс өмнө үүсэж гарсан учир ангигүй нийгэм болох хүй нэгдэл, овгийн нийгмийн хамт олны нэгдмэл амьдрал, үнэн байдлыг тусгаж анх ангийн шинж чанаргүй байсан боловч нийгмийн цаашдын хөгжлөөр эсрэг тэсрэг ангиуд үүсэхийн хамтаар нийгмийн үнэн байдлын тусгал болсон ардын аман зохиолд энэхүү ангит нийгмийн шинж чанар тусаж ангийн чанартай болсон байна. МААЗ-д юуны өмнө хар шар феодлын эсрэг чиглэж хөдөлмөрчин ардын үзэл санаа хурцаар илэрсэн байдаг. Энэ талаар аман зохиолын бүх төрөл зүйлст тусгагдсан байдаг.
Жишээ нь: Ноён урваач нохой шарваач гэх буюу
Зуд болоход нохой зоолно,
Зовлон болоход лам жаргана г.м
Феодал лам нарын эсрэг чиглэгдсэн зүйр үгс байна.
Уут уут мөнгөөрөө
Улсаа худалдсан сайдууд гуай
Дэнс дэнс мөнгөөрөө
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай гэх буюу
Буурал тэмээ байтлаа бурантгаа юундаа сунгаа вэ?
Бурханы лам байтлаа
Бүсгүй юундаа хөөгөө вэ? гэх мэт дуу байна.
Энэ бүхэнд ардуудаас дотоодын хар шар анги гадаадын колончлогч нарыг жигшин эсэргүүцсэн гүн утга агуулга, хурцаар илэрсэн байна. Энэ мэтээр хөдөлмөрчин ардын эрх ашгийг хамгаалж, тэдний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлсэн үлгэр, домог, тууль ч олон байдаг. ААЗ бол феодал ангийн эсрэг ардаас явуулсан ангийн тэмцлийн нэг хурц зэвсэг болж байжээ.
Аман зохиол бол хамт олны бүтээл мөн
Аман зохиолыг ард түмэн нийтээр хэлэлцэн тохирч, нийтйин санал, олны журмаар зохицуулдаг гэсэн үг биш. Тэгвэл юуны учир “ Хамт олны дундаас зохиогддог гэж үзэх учиртай вэ?
Үүнийг ингэж тодорхойлж болно:
1. Аман зохиолыг “ Хөдөлмөрчин ардын оюун санаа цэцэн билгийн жинхэнэ төлөөлөгч болсон нэг хүн хормын төдийд хурдан сэтгэж, бодож төдөлгүй бэлэн зэлэн урсган хэлж амаар буюу цээжээр зохиож чаддаг байжээ.
Монгол ардын зүйр үгэнд
Цэцэн үг цээжнээс гардаг
Цэцэг навч уулнаас гардаг гэсэн үг байдаг нь үүнийг заасан үг билээ.
2. Аман зохиолыг ардын цэцэн билэгтэн үеээс үед “ уламжлан дэлгэрүүлэхдээ” өөрсдийн авьяас сонирхол хувийн онцлог, цаг орчныхоо байдалд нийцүүлэн улам баяжуулж, зохих хувь нэмрээ оруулдаг дээрээс тэрхүү бүтээлийг чухамхүү “хамт олны дунд” зохиогдсон “ хамт олны бүтээл гэж үзэх үндэстэй. Амаар уламжлан дэлгэрдэгийн учраас ардын аман зохиолын олонх бүтээлийн анхны зохиогч нь мартагдан, хамт олны чанартай болдог байна.
Монгол ардын аман зохиолын төрөл зүйл
Монголын ард түмэн маш эртнээс уламжлалтай баялаг аман зохиолтой учраас түүнийг олон төрөл зүйлээр нь ангилан судалж үзэх шаардлагатай байдаг.
Монгол ардын аман зохиолд домог- үлгэр, тууль, үлгэр, дуу, домог, оньсого гэх мэт төрөл зүйл багтдаг юм. Аман зохиолын энэ олон төрөл зүйл тус олон монгол хэлтэн овогтон цөм өөр нэрээр зөрүүлж оноосон сонирхолтой баримт байдаг. Дараах хүснэгтээс үзвэл:
Халхад
1. тууль
Буриадад
үльгэрнүүд
Халимагт
Ут тууль
/урт тууль/
Өвөр монголд
2. үлгэр
Онгохонууд
/ туульс /
Ут туульиуд
/ урт туулинууд/
3. оньсого
Таабари
Тээлвртэ туульс
/тайлбартай тууль/
Тул инуд
4. зүйр цэцэн үг
Үльгэрнүүд
Оньнон ба хошоо
үлгүрмүд
Үлгүр
үгэс
Аман зохиолын төрөл зүйлийн нэр томьёо зөрөөтэй болсны учир шалтгаан нь ААЗ-ын эдгээр олон төрөл зүйл нь хараахан ялгарч гараагүй нэгэн бүхэл нийтлэг зүйл байсан ба эдгээрийг өөр өөр талаас нь эдгээр олон янзын үгээр нэрлэж байжээ. Гэтэл олон Монгол овогтон сольж холдсон түүхэн үед ААЗ-ын олон төрөл зүйл ялгаран гарч ирсэн тул нэг талыг олон талаас нь нэрлэж байсан олон янзын үгийг ааз-ын өөр өөр төрөлд оноон нэршүүлснээс ийнхүү ялгаа гарсан байна. ААЗ-ын эдгээр олон зүйл нь хэдий эртний Монгол аман зохиолын төрөл нэг эхээс үүсэж хожим нь олон овогтон хэлтний дунд өсөн бойжихдоо өөр өөр нэртэй болсон боловч, төрөл зүйл тус бүр өөр өөрийн онцлогтой, ялгаатай байсан.
Домог үлгэрийн сэтгэлгээний асуудалд
1. Домог үлгэрийн тухай
Маш эртний эхэн түрүү цагийн хүн ухамсар сэтгэхүй үг хэлтэй болсноор адгуусан амьтнаас ялгарах болжээ. Тэр цагаас л эргэн тойрны юм үзэгдэл бодол санаагаа нэг нэгдээ дамжуулан ойлгуулж чаддаг болжээ. Ингэж нэг хүний бодсон санасан нь нийтийн хүртээл болж чаддаг болсон цагаас хүмүүс сүргээрээ биш нийгмээрээ аж төрдөг болжээ.Боддог сэтгэдэг болсны улмаас аливаа зүйлийг яаж хийх ямар зорилгоор ашиглаж болох тухай мэдэж ухамсарлаж чаддаг болсон тэр цагаас зөнгөөрөө адгуусны үйлддэг үйлдэл биш харин ухамсарт үйл ажиллагаа хөдөлмөр болжээ. Хүн хэлтэй болсон цагаасаа л аман зохиолтой болсон гэж багцаалдан хэлж болно. Хүн төрөлхтөний хөгжлийн гэнэн балчир үеийн “ яагаад” гэдэг асуултанд үнэн зөв шийд гаргах хүмүүсийн танин мэдсэн мэдлэг бодох сэтгэхүйн хөгжил үйлдвэрлэж бүтээх үйлдвэрийн ахиц цөм дутагдаж тийм болов уу гэсэн битүү таамаглал төсөөлж ургуулан бодох нь их байжээ. Иймд эртний хүмүүс хамаг юмны учир шалтгааныг санаагаараа ургуулан бодсоноороо үлгэр домог зохион тайлбарладаг байжээ. Ингэж зохиосноо бодитой үнэн зүйл гэж итгэж байсан. Тийм үлгэр өгүүллэгийн зүйл нь өнөө үед үлгэр гэж нэрлэгдэх болжээ. Домог үлгэрийн аман зохиолын буюу төрлөөс ялгарах тусгай онцлог нь:
1. Хүн төрөлхтний нялх ухамсрын буюу домогийн сэтгэлгээний бүтээл болоход нь
2. Анхны хүмүүсийн танин мэдэх бүх туршлагын илрэл буюу үзэл суртлын нийтлэг хэлбэр хөдөлмөрчин ардын соёлын үр хөрөнгө мөн болдогт нь
3. ШУ-ны хандлагатай урлагын бүтээл болдогт нь тус тус оршино.
Эцэст нь домог үлгэр бол оюуны учир шалтгааныг тайлбарлах гэсэн учир зүйн сэтгэлгээний дэвшилтэт эрмэлзлэлийн тусгал мөн боловч түүнийгээ тухайн хөгжлийн нөхцлийн улмаас “ ухамсарлаагүй уран сэтгэмжээр “ хэрэгжүүлсэн зүйл тул өнөөгийн бидэнд урлагийн утга чанартай зүйл юм.
Монголын домог үлгэрийн тухай
Орчлон ертөнц хүний нийгмийн юм, тэргүүтнийг танин мэдэж тайлбарлах эртний хүний эрмэлзлэлийг тусгаж, аяндаа ухамсаргүй уран сэтгэмжээр зохиогдсон аман өгүүллэгийн хүүрнэлийн зохиолыг домог үлгэр гэнэ. Домог үлгэр нь аргагүйн эрхээр уран сайхны хэлбэрээр илэрсэн эртний хүний нэг маягийн “түүх” “ ШУ” мөн. Эртний Монголчууд домог үлгэрээрээ орчлон ертөнцийг үзэх үзлээ илэрхийлж байжээ. Монголын домог үлгэрийн зүйлс нь буриад, халимаг зэрэг Монгол хэлтэн овогтний домог үлгэр түүний ангилалтай нягт холбоотой.
а/ Сав ертөнцийн тухай / космогонические мифи /
б/ Шим ертөнц буюу ургамал амьтны үүсэл гарал түүний эрхтний үүсэл гарал зэрэг адгуусан тэнгэр, нарны тухай / теогонические мифи/ зэрэг
в/ Хүн, түүний хөдөлмөрийн зэвсэг зэрэг нийгмийн үүсэл гарлын холбоотой /генеалогические мифи/ гэж 3 хувааж болно.
Сав ертөнцийн тухай Монголын домог үлгэр
Монголчууд нэгэнт бусад ард түмний адил хүний нийгэм байгуулж, хөдөлмөрлөж ирсэн учраас орчлон ертөнцийн тухай бодож сэтгэж, энэ талаар хэдий гэнэн ч гэсэн өөрийн төсөөлөл, ертөнцийг үзэх үзэлтэй байснаа домог үлгэрээрээ илэрхийлсэн юм. Орчлон ертөнцийн үүсэл гарлын тухай домгийг
1. Долоон өвгөн, мичид, гурван марал зэрэг од гаригийн үүслийн тухай үлгэр, домог үлгэрээс
2. Үлгэр ялангуяа туулийн дотор гарах дүрслэлээс
3. Элдэв юмны үүслийн тухай сүүлийн үеийн бурхан шашны нөлөө орсон зарим домог үлгэрийн дотроос: ийм хэд хэдэн эх сурвалжаар баримт болгон хэлэлцэж болно.
Эртний бөө мөргөлт Монголчууд Дэлхий тэнгэр 2 салаагүй байхад, нэгэн нэгдмэл байхад мөнхтэнгэр нар байсан гэж үздэг байв. Тэнгэрийн орныг дээд ертөнц / хожим дэд тив / гэх болжээ.
Дунд ертөнц / хожимын дунд тив / бол газар дэлхий мөн бөгөөд этүгэн / газар дэлхийн / тэнгэрийн бие мөн бололтой.
Түүн дээр байгаа ургамал, амьтан хүн цөм тэнгэр эцэг, Этүгэн / дэлхий/ эхийн төрдөг үр хүүхэд мөн. Учир нь “ Үнэндээ Монголчууд байгалын эр үүтгэл нь тэнгэр, эм үүтгэл нь газар дэлхий гэж шүтдэг. Тэнгэр нь юмандхэлбэр дүрс оруулдаг. 1-дэхийг эцэг гэж 2-дахийг нь эх гэнэ. Энэ учраас тэнгэр бол хүнд амин сүнс соёрхдог бөгөөд түүний энэ туурвигч үйлийг Монголчууд “заяа” гэнэ. Доод / газар доорх/ ертөнцийг Лусын хаад эзэлсэн бөгөөд анхны луу могойн өндөгнөөс луу дүрстэй гарсан. Тэгээд усан дахь бүх зүйлийг захирах эзэн болсон. Могойг лусын хааны охин гэж байжээ. Орчлонгийн үүслийг Монголын домог үлгэрт өөрсдийнхөө аж төрлийн жишээгээр зохиосон бөгөөд тэдний туурвин зохиох сэтгэхүй туйлын эгэл гэнэн реалист шинжтэй байжээ. Жишээ нь “хар шар хотын Монгол торгуудын хэлснээр бол Тэнгэр газрыг бүтээхэд түүн дээр нэг хөгшин эмгэн байжээ. Санаандгүй эмгэн жирэмсэлжээ тэр үед тэнгэр хараахан бүтэж гүйцээгүй 2 талаасаа алгуурхан ойртон хаагдаж дэлхий дахины дээгүүр бүрхэж байжээ. Он удахад тэнгэр ч битүүрээгүй хүү ч төрөөгүй байсан агаад хүү эхээсээ “ Тэнгэрийн хаалга хаагдах дөхөж байна уу “ гэж асуудаг байв. Эмгэн тэр бүр “ бас болоогүй” гэдэг байжээ. Тэнгэр бүтэж гүйцэхэд дөхөөд байсан нэг үед өнөөх хүү уул асуултаа давтав. Олон жил төрөөгүй байж дэмий балай юм асуудаг олиггүй хүмүүжилтэй хүүдээ уурласан эмгэн “ тэнгэр /хаалга/ хаагдсан” гэхэд хүү эхийгээ зүүн гараа өргөөч гэж гуйжээ. Тэгэхэд суганаас нь төржээ. Гарахдаа нас гүйцсэн эр байв. Төрөөд тэнгэр өөд харвал хараахан хаагдаж гүйцээгүй байхыг үзэн үнс чимхэж аваад тэнгэр өөд үнсээ цацаж орхижээ. Тэр үнс нь тэнгэрийг бүрхэж амжаагүй тэр зурвасыг бүрхэж орхисон бөгөөд энэ нь тэнгэрийн заадас болсон гэнэ. Анхны эр хүн цагаа болоогүй төрсөн учир богино настай болсон ба эмгэн худал хэлсний харгайгаар одоо хүмүүс худалч,хуурмаг, хулгайч болжээ. Газар дэлхийн үүслийн тухай ийм хүн хэлбэрийн домог байхаас гадна үүнээс өмнөх үеийн адгуусан хэлбэрийн домог үлгэр ч бас байсан бололтой. Тэр домог үлгэрт газар дэлхий нь аварга том бухийн байдлаар гардаг. Тэр бухын толгой бөөр бөгсөнд нь 3 баян айл аж төрж байснаар гарч байгаагаас үзвэл газар дэлхийгээ бухаар төлөөлсөн мэт. Энэ дүрсэнд бөөрний баян, бөгсний баян 2 хол зайтай байдаг хоорондоо хэдэн оны турш явж хүрдэг гэж дүрсэлсэн байна. Түүнээс гадна Адьяа зангийн хувилбарт “ Бухыг үхчихээд хүмүүс түүнийг өвчиж тураг махыг цээж бөгсөөр тавьсан энэ үед бүргэд нисч ирээд бухийн цээжийг тэнгэрт аваад явсан. Тэгээд агаарт хоёр гурав тоншоод олз нь гологдсон тул доош унагасанд дээш харж байсан хүний нүдэнд унасан. Үүнээс айсан хүн учиргүй сандарч ухны сахлан доор нуугдсан. Үүний дараа үнэгийг дуудан тэр үнэг хүний нүдэнд 3 хоног завиар явж хүний нүдэнд живж бухын цээжийг хайв гэж сонин дүрслэл байдаг. Үүнээс үзэхэд Монголын эртний домог үлгэрийн ёсоор газар дэлхий бухын бөгснөөс тэнгэр нь бухын цээжнээс, далай нь үлэмж биет өвгөний нүднээс, сүмбэр уул нь ухна, бүргэд нь туурвигч баатар бөгөөд бухын цээжийг хоёр гурав тоншиж тэнгэрийн гэрэл тусах цоорхой нар сарыг гаргасан мэтээр төсөөлсөн байх юм. Монголчуудын нийгмийн үйлдвэрлэл цаашид хөгжихийн хамт хүнийг байгалиас ялган салгаж, түүний бүтээгч хүчийг ухамсарлахын хэмжээгээр одыг үхэрт гишгүүлсэн мөсний хэлтэрхий мэтээр ухаарсан адгуусан хэлбэрийн домог үлгэрийн оронд “ Хөхдэй мэргэн”, “ долоон өвгөн” “Гурван маралын домог үлгэр, Эрхий мэргэн гэх мэт хүн хэлбэрийн домог үлгэр гарчээ.
Шим ертөнцийн тухай домог үлгэр
Шим ертөнцийн домог үлгэрт нарс, хуш модны мөнх ногоон болсон учир, говьд яагаад заг ургадаг вэ? Тарвагны хүн махыг яагаад идэж болохгүй вэ? Яагаад муурын хэл, нохойны үс бузар вэ? Эрвээхэй яагаад гэрэл уруу тэмүүлдэг вэ? Тэмээ яагаад эвэргүй вэ? гэх мэт олон үлгэр хамаарагдана. Үүний дотроос эрхий мэргэний үлгэр бол тарвага алаг даахай 2 яаж үүссэн тухай домог үлгэр бөгөөд үлгэрийн баатар эрхий мэргэнд домог үлгэрийн соёлын баатар болон тэр ч байтугай туурвигч баатрын шинж байна. Жишээ нь түүний бие 7 нар байсныг ганц сумаар харван орчлонгийн эс зохилдсон жам зүйгүй байдалд өөрчлөлт оруулж, өдөр шөнө ээлжлэн хорвоогийн дэглэм үүсгэхийг байгалын замбараагүй байдалд нэвтрүүлсэн байна. Энэ нь “ байгаль, соёл 2-ыг нарийвчлан ялгадаггүй санамсаргүй аяндаа адилтгадаг. ” домог үлгэрийн сэтгэлгээний шинж мөн байна. Эрхий мэргэн олон нарыг байт сумны бай мэт нэг нэг сумаар онож устгасан байна. Энэ нь чухамдаа эртний монголчууд нум сум гэдэг хөдөлмөрийн зэвсэг олсондоо ид шидийн зэрэгт аваачиж магтсан хэрэг юм. Эрхий мэргэнд хүний сайн болон сул тал цөм байна.
Жишээ нь:
Харваач мэргэн харвадагтаа эрдэн нэг нэг сумаар унагаж чадахгүй бол
Эрхий хуруугаа огтолж
Эр хүнээ байж
Хар ус уухгүй
Хагд өвс идэхгүй / амьтан болоод/
Харанхуй нүхэнд амьдарьяа гэж андгай тангараг тавьж байна. Тэгээд сүүлийн нарыг харвах гэж байтал хараацай шувуу халхалсан, хулчгар нар айгаад уулын цаагуур орчихсон учир тангараг ёсоороо тарвага болон хувирч эмгэнэлт баатрын шинж олж байна.
Хүн ба нийгмийн холбогдолтой домог үлгэр
Хүний үйлдвэрлэн бүтээх хүчин чадал нэмэгдэж байгаагаар эрхэс хүч бэрхшээлийн эсрэг тэмцэл нь хүчтэй болж ирэхийн хирээр хүн хэлбэрийн домог үлгэр туурвигч тэнгэрийн дүр зохиогдож хүн байгалын эрхшээлээс гарч байгааг харуулсан домог үлгэр зохиогдож эхэлжээ. Жишээ нь:
“ Шонхор яагаад хүн идэхээ больсон бэ?” гэдэг домог үлгэрт урьд шонхор хүний гавлыг цоо шааж түүний тархиар хооллож байжээ. “ Тэгээд газар дэлхийн хамаг амьтныг туурвигч тэнгэрээс цаашид хүнийг барьж идэж байх зөвшөөрөл гуйжээ. Тэгэхэд тэнгэр тэгвэл үхсэн хүний гавлын ясыг хага шааж чадвал зөвшөөрнө гэжээ. Шонхорыг өөдөө хөөрөх зуур гавлыг бөөрөнхий цагаан чулуугаар сольсонд шонхор дээрээс түүн рүү сум шиг шунгинаж орж ирээд цагаан чулууг бут тоншсон боловч ухаан алджээ. Тэгэхэд нь түүний дэргэд гавлыг тавиад бутарсан чулууг цэвэрлэжээ. Шонхор ухаан ороод үзвэл гавал бүтэн байсан тул ичээд дахин тэгж санаархахыг бүр мөсөн больжээ. Энэ мэт агуулгатай амьтны тухай үлгэр бол маш эртний буюу хүний үйлдвэрлэн бүтээх хүч чадал дорой, байгалын эрхшээлд байх үеийг тусган дүрсэлсэн эртний үлгэр юм. Монголчууд анх “ Тэнгэр эцэг” гэдэг нэгэн нэгдмэл ойлголттой тэнгэрийг бишрэн шүтэгч байжээ. Тэр нэг тэнгэр гэсэн ойлголт нь орчлон ертөнцийн тухай төсөөлөл нарийсч гүнзгийрэхийн хирээр “ хөх тэнгэр” “ мөнх тэнгэр” “ богд тэнгэр” г.м олон тодотгол нэмж хэрэглэх болжээ. Иймд 49 тэнгэр, түүний дотор баатар тэнгэр, дайчин тэнгэр, энгилчин, заяачин тэнгэр г.м сайн зүгийн 55 тэнгэр, элээ ад албин хулчин зэрэг муу зүгийн 44 тэнгэр үүссэн нь Монголчуудын овгийн дотор ялгаа хөдөлмөрийн хуваарь гаргасантай холбоотой юм.
Домог үлгэрийн уран сайхны онцлог
Аливаа зохиол бүтээлийн уран сайхны онцлог нь уран сэтгэмжээр санаанаас зохиосон зүйлс нь жинхэнэ үнэн байдаг мөн гэж итгэгдэхээр үнэмшилтэй болсон эсэхэд байна. Домог үлгэрийн зохиомол явдал гоо зүйн ямар учир шалтгаан, ямар харьцаа холбооны учир зүйн үүднээс үнэмшүүлэх чадалд тухайн домог үлгэрийн чанар оршино. Өөрөөр хэлбэл домог үлгэрийн, уран сайхны үнэн ба үнэн байдал 2-ын харьцаа холбооны адилтгалын учир зүйн үнэмшүүлэх чадалд домог үлгэрийн уран сайхан нь оршино. Жишээ нь
Тэмээний эврийг буг зээлэн аваад эргүүлж өгөөгүй тухай Монгол домог- үлгэрийн тухай уран сайхны үндэс нь тэдгээр амьтадын биеийн хэлбэр галбир, хэмжээ зохицлын үүднээс / гоо зүйн үүднээс/ тэдгээрийг үнэлж домголсон ард түмний ургуулан бодох сэтгэхүйн үнэмшүүлэх чадалд байна. Биеийн хэмжээ, харьцаа хэлбэр галбир зохицлын үүднээс / гоо зүйн үүднээс /бодоод үзвэл бугын эвэр нь бугад биш анх тэмээнд байсан байдлаар Монголын ард түмний өвгөд дээдэст төсөөлөгджээ. Тэр эврийг буга тэмээнээс зээлж аваад чуулганд очих гоёлын ёсоор толгойдоо түр зүүсэн учраас бугын эвэр хавар ургаад өвөл булгарч унадаг гэж тааварладаг байжээ. Буга тэмээ 2-ийг биеийн хэлбэр галбир, хэмжээ зохицлын гоо зүй, зээлснээ эргүүлэн өгөх ёстой гэсэн ёс зүйн үүднээс бодож: үзэхэд тэмээний эврийг буга зээлж аваад эргүүлэн өгөөгүй залилсан нь үнэмшилтэй санагдах болсон учир энэ бол ердийн үлгэр биш, харин бугын эврийг булгарч унаж, ургаж байдгийг тайлбарласан домог үлгэр мөн болжээ. Тэмээ буга 2-ын эврээ сольсон нь үнэн үү гэдэгт энэ үлгэрийн уран сайхны чанар байгаа биш харин ингэж эврээ сольсон гэсэн уран сэтгэмжийн учир зүйн шалтгааныг / бугад эвэр нь томдсон тэмээнд эвэргүй мулзан нь зохихгүй бугын эвэр жилдээ булгарч унадаг тэмээ ус уухаа үе үе больж уулын толгой ширтэн толгойгоо сэгсэрдэг/ гэх мэт буюу адилтгал үнэмшилтэй байна. Монголчууд нийгмийн ухамсарын цаашдын хөгжлийн явцад ард түмэн домог-үлгэрийн өгүүллэгийг үнэн бодитойд эргэлзээ төрж итгэл алдаж эхэлсэн бөгөөд энэ үед домог-үлгэр нь адгуусан амьтны буюу жирийн сургамжит үлгэр болон хувирч голдуу хошин шог, инээдэм наргианы шинжтэй болжээ.
Зан үйлийн аман зохиол
Зан үйлийн аман зохиол нь гарал үүслээрээ ардын яруу найргийн хамгийн эртний төрөл бөгөөд овгийн байгууллын үеээс хүмүүсийн зан заншил, баяр ёслолын байнгын дагуул болж түүний учир утгыг тэлж тодчилсоор ирсэн юм. Найрын ёслолын үед нийтэд хандан хэлэх зүйлийг энгийн ярианы маягаар ярих нь бараг үгүй, ямагт уран цэцэн үгээр шүлэглэн тухайн ёслолын үед гүйцэтгэжаливаа зан үйлийг ерөөл дуу, шүлэг ямагт дагалддаг билээ. Ийм учраас зан заншил ёслолын янз бүрийн хэлбэрүүд үүсэн бүрэлдсэн түүхэн урт хугацаанд тэдгээрийн бүрэлдхүүн хэсэг болсон аман зохиолын бүхэл бүтэн цогцолбор болон хөгжиж иржээ. Дуу, ерөөл, бэлгийн үг, магтаал мялаалга, даллага, цацлын шүлэг шившлэгийг нийтэд нь зан үйлийн аман зохиолд хамруулж болно. Хурим найрын дуу нь уран үг, аялгуу хөгжмийн хоршил байдаг бол, ерөөл харилцаа шүлэг нь өгүүлж буй зүйлийнхээ утга санаанд нийцсэн айзамтай, бараг дууны адил гэмээр тусгай хөг аялгуунаа зохицуулан хэлдэг. Зан үйлийн дуу, ерөөл бэлгийн үгс цацлага мялаалгын шүлэг зэрэг нь тухайн төрөл зүйл тус бүрийнхээ онцлогийг хадгалсан, аман зохиолын бусад зүйлээс ялгарах өөрийн гэсэн онцлогтой. Зан үйлийн элдэв ёслол нь тухайн аман зохиолын зүйлийг хэлэхийн зайлшгүй шалтгаан урьдчилсан нөхцөл болж өгдөг бол ерөөл бэлгийн үг, цацал, мялаалгын шүлэг, дуу зэрэг нь тухайн зан үйлийн учир утгыг нэмж баяжуулсан шинжтэй юм. Ялангуяа мал аж ахуй ажил хөдөлмөрийн холбогдолтой зан үйлийн яруу найраг нь хөдөлмөрийн үйл ажиллагаанд нөлөөлөх зохиулалттай байсан. Эдгээрт гоо сайхны учир холбогдол байдаг боловч түүнийг ажил хөдөлмөрийн үр дүнд практик байдлаар нөлөөлөхөд ашиглаж байлаа. Иймд “ Морь уралдуулах, төлийг эхэд нь авахуулах, мал саах, ивэлгэх, хайдагшуулах зэрэгт шүлэг магтаал, ерөөл уянгалуулан унших, гийнгоолох, уртын дуу дуулах буюу аяар өөвлөх, хөөслөх, зуузуулах, тушгирах, бас лимбэдэх, хуурдах, уламжлал нь малын - дээд мэдрэлд уяраах, сэргээх, сэрэл үүсгэх / ааш занг засах/ зэргээр нөлөөлж буй хэрэг бөгөөд “ тэдгээрийг хэлбэр маягийн төрлөөс авч
- Үргээх цочоох, балмагдуулах аястай/ гуаг, чиш, хаая гэх мэтээр хашгирч/
- Уянгалаг, элбэрэл,ээнэгшүүлэх, хайрын өнгө аястай / гурий, гүүргий, зуу зуу гэх дуу аялгуу/
- Урам зоригийг хөгжөөсөн аястай/ морь уралдахад гийнгоолох, цол дуудах /
- Тайвшруулж тайтгаруулсан / гүүг, хүүе/ гэх мэт олон өнгө аястай байхаас гадна лимбэ, морин хуур, зэрэг хөгжим уурга хуйв шилбүүр зэрэг багаж хэрэгслийн дууг ашигладаг байжээ.
Зан үйлийн яруу найраг нь бөө мөргөлийн аман зохиолоос зарчмын ялгаатай гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл зан үйлийн яруу найраг нь хүн төрөлхтний зааггүйнийтлэг ухамсрын буюу домог үлгэрийн сэтгэлгээний үед зохиогдсон учир бөө мөргөлийн аман зохиолоос гарал үүслийн хувьд эртний бөгөөд түүний угтал болсон зүйл юм.
Бөө мөргөлийн яруу найраг нь бөөгийн зан үйлийг явцуу хүрээнээс гарч чадахгүй бол зан үйлийн яруу найраг нь хүнийг төрөхөөс нас эцэслэх үе хүртлэх аж амьдралын олон үйлстэй холбоо бүхий учраас хэлбэр агуулга, төрөл зүйлийн хувьд нэн баялаг, ард түмний ухамсар танин мэдэхүй өсөж, шашин шүтлэгийн нөлөө сулран ШУ-ны мэдлэг дэлгэрэх явцад зан үйлийн аман зохиол дахь үгийн шидэд итгэх гэнэн хандлагашүтлэг бишрэлийн нөлөө улам бүр багасаж уран сайхны зориулалт нь зонхилох шинжтэй болж иржээ. Зан үйлийн яруу найргийн өөр нэг онцлог бол түүний хэл юм. Хурим найран дээр хэлэх ерөөл, шүлэг, дуу зэрэг нь тухайн зан үйл, үйл хөдлөлийн учир зорилгыг тодотгох зориулалттай байдаг.
Жирийн яриаг бодвол урнаар өгүүлэхийн элдэв аргыг төгс ашигласан тодорхой айзам хэмнэлтэй сэтгэл хөдөлгөм уран шүлгээс бүтсэн байдгаараа онцлогтой.
Аригун од гариг нь тохирсон энэ сайн өдөр
Агуужим их өргөө гэрээ байгуулан барьж
Аль сайн өлзийтэй сайхан үгээрээ өргөж мялаахад гэх мэтчилэн бүтэн өгүүлбэр нь хэл бичгийн хэлний үгээр бүтсэн буюу сонгодог хэлний бичгийн найруулгатай байдаг. Жирийн ярианд тэр бүрий хэрэглэгдэггүй бичгийн хэлний хуучин үг хэллэгийг оролцуулах зарим үгийг зориуд бичгийн хэлний дуудлагаар хэлэх зэрэг нь тухайн эрхэмсэг хүндэтгэлийн өнгө аястай болгон өгдөг гэж болно. Өөрөөр хэлбэл энэ нь ойр зуурын хэрэгцээнд хэрэглэгддэгээр чихэнд дасал болсон жирийн явган ярианаас өргөн тодчилж тухайн зан үйлийн хүндэтгэлийн өнгө аясыг илэрхийлэх, сонсогч хүмүүсийн анхаарлыг татах, яруу сайхны учир холбогдолтой найруулгын арга юм. Ард түмний дунд тэмдэглэгдсээр ирсэн уламжлалт зан үйлийг ёслол, түүний аман зохиолыг дотор нь
а/ цаг улирлын холбогдолтой
 б/ гэр ахуйн холбогдолтой гэж 2 хувааж болно.
А. Эхнийх нь цаг улирлын өөрчлөлтийн явцад давтагдах байгалын онцлог үзэгдэл, Мал аж ахуй, ан агнуур газар тариалангийн ажил хөдөлмөрийн давтамжтай холбоотой бол
Б. Гэр бүлийн амьдралд тохиолдох онцлог үйл явдалтай холбоотой байжээ. Цаг үеийн холбогдолтой зан үйлийн аман зохиолд ард түмний олон зуун жилийн мал маллагааны арга туршлагын холбогдолтой олон зүйл зөн билэгдлийн маягаар туссан байдаг бол гэр ахуйн зан үйлийн яруу найрагт эрүүл энх, аз жаргал, элбэг баян амьдралыг мөрөөдсөн хөдөлмөрчин ардын эрмэлзлэл хүслэн илэрсэн байдаг.
Цаг улирлын холбогдолтой зан үйлийн аман зохиолд зан үйлийн ёслол үйлдэж ерөөл билэг, мялаалга, цацлагын үг хэлснээр ургац арвижуулан ангийн олз нэмэгдүүлэх, мал сүргээ өсгөх ингэснээр хүмүүсийг аз жаргалтай амьдруулна хэмээн итгэж байдаг нь тод харагддаг. Гэр ахуйн холбогдолтой зан үйл нь хүний амьдралыг эхнээс нь аваад эцсийг нь хүртлэх хугацаанд тохиолдох тэмдэглэлт явдлыг эртнээс уламжилсан заншил ёсны үүднээс ёслон тэмдэглэж буй хэрэг юм.
1. Шившлэг
Шившлэг нь дэлхийн бүх улс түмэнд түгээмэл байсан бөгөөд овгийн байгууллын үеэс уламжлалтай зан үйлийн хамгийн эртний хэлбэр юм. Овгийн байгууллын үед хүний үйлдвэрлэх хүчний хөгжил сул байгалын хүчний бүрэн эрхшээлд байсан бөгөөд юм үзэгдлийг хүнтэй адилхан сэтгэж, мэдэрч ярьж чаддаг гэх мэтээр хүнчлэн ойлгох буюу, байгаль ертөнцийн зүй тогтлыг үнэн мөнөөр нь таньж чадаагүй цаанаа далдын эзэнтэй мэт үздэг байв. Гэвч эртний хүмүүс хүрээлэн байгаа орчинд бололцооны хирээр төсөөлөхийг чармайж байсны илрэл нь шившлэг юм. Шившлэг нь үгийн урлагийн бүтээл боловч түүнд бие даасан гоо сайхны учир холбогдол байхгүй харин практик хэрэглээний зориулалттай юм. Өөрөөр хэлбэл эртний хүмүүс тухайн зүйлийн уран сайхны хэрэгцээгээ хангахын тулд биш үгийн ид шидийн хүчээр аргадан тайтгаруулах, нэмэр тус болох, хор хөнөөл хүргэх зэрэг хүссэн үр дүнд хүрэх практик зорилготой байжээ. Шившлэгийг хэн дуртай хүн, тохиолдлын ямар ч үед хэлдэг бус, харин зайлшгүй шаардлага гарсан үед л тодорхой цаг хугацаанд хэлдэг нь түүний практик хэрэглээний зориулалт зонхилох шинжтэйг харуулж байна.
Тухайлбал: Хурга хөнгөлсний дараа
Өднөөс хөнгөн
Сумнаас хурдан
Цус нь цагтаа хатаж
Өвчин нь өдөртөө эдгэр
Хурай2
Дур2 гэж хэлдэг нь үгийн ид шидийн тухайн ажил үйлсэд нөлөөлөх гэсэн зориулалттай шившлэгийн үгийн хэлбэр юм. Шившлэгийн үгийг хэн дуртай хүн өөрчлөөд байдаггүй, үг хэллэг нь маш тогтвортой юм. Учир нь тухайн үг хэллэгийн зохицол нь зөн билэгдлийн гүн утгатай, үгийн ид шидийн нөлөөлөх их хүчтэй тул дагаж мөрдөхгүй бол уг зүйл санаснаар бүтэхгүй гэж ойлгодог тул эртнээс уламжлан цээжлэн бараг өөрчлөлгүй дамжуулсаар иржээ. Шившлэг нь тухайн зүйлд хандах зорилго хүслээ илэрхийлсэн цөөн мөр шүлгээс бүтдэг бөгөөд гуйсан утга санааг илэрхийлдэг учир өгүүлбэрийн өгүүлхүүн нь үйл үгийн захирах, тушаах хүсэх болзох төлөвөөр голдуу хэлбэрждэг. Аливаа шившлэг нь хэмжээгээр бага боловч адилтгал, зүйрлэл, ёгтлол, төсөөлөл, хэтрүүлэх, чимэг үг, давталт зэрэг хэлний яруу хэрэглүүрээр маш баялаг энэ нь сонссон хүмүүст ид шидтэй мэт ойлгогдон гүн сэтгэгдэл, итгэл бишрэл төрүүлэх хүчин зүйл болдог ажээ.
Чи цахир цагаан хад болж урга
Би цал буурал өвгөн болоод гэсэн хэсэгт цахир цагаан, цал буурал зэрэг давхар тодотгол хоршин орж чимэг үг болсон нь дүрслэлийг уран хурц тод болгожээ. Мөн шившлэгийн үгэнд ёгт утгатай үг хэллэг нэн элбэг бөгөөд энэ нь эртний хүмүүсийн гэнэн ойлголт ёсоор бол хүнд хор хөнөөл учруулж болзошгүй элдэв далдын хүчнээс тухайн үйл
явдлыг нуун далдлах хуурах төөрөгдүүлэх гэсэн зориулалттай байв. Тухайлбал” идшинд адуу идэх бол
Алах гэж алсангүй
Цохих гэж цохисонгүй
Хойд хялгасандаа ороолдож үхлээ
Эцэс хойшид үхсэн газраа
Унага болж төрөөрэй хэмээн зориуд алсан биш гэнэт ослоор үхсэн мэтээр өгүүлсэн байдаг.

Реферат



Ашигласан ном-Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм тэргүүн боть Л.Норовсүрэн  2011он        

                                                         Ломбын Норовсүрэн

1948 онд Гобь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1978-1982 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, 1986-1987онд М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн мэргэжил дээшлүүлэх факультед Хэвлэл мэдээллийн үр ашгийг сайжруулах чиглэлээр тус тус суралцаж төгссөн. АНУ-ын Вашингтон, Нью-Орлеан, Миссурийн Их Сургууль. БНХАУ-ын Бээжин Хөх хотын Их Сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн Их Сургуулиудад зохиогдсон сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн ажлын сургалт, дадлага, танилцах аялалд оролцож, зочин профессороор ажиллаж байсан.
1996 онд < Монголын тогтмол хэвлэлийн бичлэгийн төрөл, зүйлийн онол, практикийн зарим асуудал> сэдвээр Сэтгүүл зүйн ухааны дэд доктор 2004 онд < Монголын сэтгүүл зүйн онол, түүхийн асуудлууд> сэдвээр Хэлбичгийн шинжлэх ухааны доктор зэргийг тус тус хамгаалсан. МУИС-ийн профессор, НШУС-ийн 2004 оны шилдэг багш.
Эрдэм зэрэг сургал судалгааны 35 ном, бүтээл, эрдэм шинжилгээний 49 өгүүллэг бичиж, 30 гаруй илтгэл тавьсны зарим нь БНХАУ, ОХУ-ын нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгджээ. Түүний монголын нийтлэл, сэтгүүл зүйн түүхийн 6 боть нэг сэдэвт зохиолыг БНХАУ-д хэвлэж, Монгол хэлт үндэстнүүдийн Их, Дээд сургуулиудад үзэж судалж байна.
                               






                     
                                

  • Удиртгал
1.  Зан үйлийн холбогдол бүхий жижиг төрөл
  • Дом шившлэг
  • Хараал зүхэл
  • Бэлэг дэмбэрэл, сацал мялаалгын үг
2.Зүйр цэцэн үг
3.Ертөнцийн гурав
4.Оньсого
  • Агаар мандал байгаль ертөнцийн сэдэвт оньсого.
  • Ургамал мод, адгуус амьтны сэдэвт оньсого.
  • Хүн түүний хүнс, эдлэл хэрэгсэл, үйл ажиллагааны сэдэвт оньсого.
5.Ерөөл
6.Магтаал
7.Бөө мөргөлийн шүлэг дуудлага
  • Харын зүгийн дуудлага
  • Хар шар холимог дуудлага
  • Шарын зүгийн дуудлага.
8. Дуу
  • Хөдөлмөрийн дуу
  • Хурим найрын дуу
  • Аж байдлын дуу
  • Түүхэн дуу
9. Ардын жүжиг наадам
  • Харилцаа дуу
  • Харилцаа шүлэг
  • Тоглоом наадмын зугаа үг
10. Домог-үлгэр
  • Ертөнцийн үүслийн тухай
  • Од эрхсийн тухай
  • Ургамал бодис
  • Мал, араатан амьтан, жигүүртэн
  • Хүн хийгээд хүн нийгмийн соёл
11. Домог
  • Угсаа гарвалын домог
  • Түүхт явдлаас сэдэвлэн гарсан домог
  • Аж байдлын сэдэвт домог
  • Газар усны домог
12. Үлгэр
  • Адгуус амьтдын үлгэр
  • Шидэт ба баатарлаг улгэр
  • Аж байдлын үлгэр
13. Тууль
  • Адгуусны тууль
  • Баатарлаг тууль
14.Бэнсэн үлгэр
15.Холбоо шүлэг  
  • Номзүй

Зохиолын нэрс
Ойлгох
Тэмдэглэх
Ярих
1
Домог үлгэр
Ертөнц, од эрхсийн тухай



Хүн соёл иргэншлийн тухай



2
Бөөгийн яруу найраг
Галын тахилга



Бөөгийн дуудлага



Манхан тэнгэрийн тахилга



3
Зан үйлийн аман зохиол
Дом шившлэг /10-аас дээш/



Цацал, мялаалга, бэлгэ дэмбэрлийн үг /10-аас дээш/



Ерөөл /3-аас дээш /



Уул усны магтаал /3-ыг/



4
Зүйр цэцэн үг /40-өөс дээш бичээд утгыг нь тайлбарлан тэмдэглэл хийх /


5
Ертөнцийн гурав /30-аас дээш бичээд цээжлэх/



6
Үлгэр
Аж байдлын үлгэр /3/



Шидэт үлгэр /3/



Хошин үлгэр /3/



7
Оньсого таавар
Сав ертөнцийн тухай оньсого /20-оос дээш бичээд дүрслэх хэрэглүүрийг тайлбарлах /



Шим ертөнцийн тухай оньсого /20-оос дээш бичээд дүрслэх хэрэглүүрийг тайлбарлах /



Хүн нийгмийн тухай оньсого /20-оос дээш бичээд дүрслэх хэрэглүүрийг тайлбарлах /