Wednesday, May 15, 2013

хэвлэлийн хүрээлэн


                          
                                                                     Хэвлэлийн хүрээлэн



 Хэвлэлийн Хүрээлэн нь Монгол улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий "Чөлөөт хэвлэл" төслийн хүрээнд 1995 онд анх байгуулагдсан юм.  Эл төслийг Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн билээ.


Хэвлэлийн Хүрээлэнгийн эрхэм зорилго
  • Монгол улсад чөлөөт, бие даасан, олон ургальч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах
  • Монголын хэвлэл мэдээллийн хөгжилд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүн шинжилгээ хийж, хэвлэл мэдээллийн судалгааны мэдээллийн солилцоог дэмжин дэлгэрүүлэх
  • Улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилах
Тус хүрээлэн Дани Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүжсэн "Чөлөөт хэвлэл" (1995 - 1999), НҮБ-ын ХХ-өөс санхүүжсэн "Ардчилал ба сэтгүүл зүй" (1997 - 2000), ТАСИС-аас санхүүжсэн "Хариуцлагатай, олон ургальч хэвлэл мэдээлэл ба сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт" (1999 - 2001), ДАНИДА-аас санхүүжсэн "Монгол дахь сэтгүүл зүй ба хэвлэл мэдээлэл / Монголын хэвлэл мэдээллийн мониторинг" (1999 - 2002) Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгээс санхүүжсэн “Стратегийн хөгжлийн дэмжлэг” (2003-2004), ЮНЕСКО-гийн дэмжлэгээр “Фото сэтгүүл зүйн сургалт” (2004-2005), Английн төв номын сан, Лизбет Розингийн сангийн дэмжлэгтэйгээр “Тогтмол хэвлэлийн цахим архив”ын төсөл (200-2007)  зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Удирдах зөвлөл
Хэвлэлийн хүрээлэн ТББ-ын дүрэм
Төсөл хөтөлбөр
Бүсийн төвүүд
Бүтэц, орон тоо



No comments:

Post a Comment