Wednesday, May 15, 2013



“Ардчилал, шинэчлэлийн үеийн сэтгүүл зүйн боловсрол, өнөөгийн байдал”

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхмийн эрхлэгч, доктор, дэд проф Д.Дагиймаа

Манай сэтгүүл зүйн салбарт 1960-аад оныг хүртэл курс дугуйланд суусан, дагалдан суралцсан эсвэл бичиж туурвих авьяастай өөр мэргэжлийн хүмүүс голлон ажиллаж байв.  1950-иад оноос ЗХУ-ын Москва, Ленинград, Болгар, ХБНГУ-д сэтгүүлчийн мэргэжилд суралцуулах ажил эхэлж, тэд 1960-аад эхэн үеэс сэтгүүл зүйн салбарт ажиллах болжээ. 1960-1960 оны хичээлийн жилээс МУИС-ийн хэл бичгийн факультетийн дэргэд сэтгүүлч мэргэжлээр  анх удаа оюутан элсүүлж, 1962-1963 оны хичээлийн жилд Нийгмийн ухааны факультетийн харьяанд Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсанаар манай оронд сэтгүүл зүйн сургалт эхэлсэн байна. Тус тэнхмийг 1967-1977 онуудад МАХН-ын ТХ-ны дэргэдэх Намын дээд сургуульд шилжүүлж тэнд 6 удаа төгсөлт хийсэн юм.  Мөн 1971-1972 оны хичээлийн жилээс  эхлэн Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн их сургуульд сэтгүүлчийн анги нээж 1987 оныг хүртэлх хугацаанд нийт 370 гаруй хүнийг төгсгөжээ.
2000 оны байдлаар, өөрөө хэлбэл  40 жилийн хугацаанд МУИС-иас 499, багш-ёэтгүүлч 13, Намын дээд сургуулиар 144, Марксизм-Ленинизмийн оройн их сургуулиар 370 гаруй, гадаадын их дээд сургуулиар 240 гаруй, нийт 1230 шахам сэтгүүлч бэлтгэжээ.    МУИС-д сэтгүүлч бэлтгэх болж, мэргэжлийн  тэнхим байгуулсан нь манай  орны бусад дээд сургуулиар сэтгүүлч бэлтгэх, сургалт заах аргын нэгдсэн журам боловсруулахад чухал суурь болсон юм.
1990 оноос хойш улсын болон хувийн их, дээд сургуулиуд сэтгүүлч мэргэжлээр сургалт явуулж эдгээр сургуулиудад мянга шахам оюутан суралцаж байна. 2006 оны байдлаар 22 их, дээд сургууль сэтгүүлч бэлтгэж байв. Олон сургууль байгаа нь өрсөлдөөн гүнзгийрч сургуулийн чанарт нөлөөлөх сайн талтай боловч нөгөө талаасаа сургалтын чанарт сөрөг байдал гарч байна. Мэргэжлийн багш дутмаг, сургалтын үндсэн баримт бичгүүд  бүрэн боловсроогүй, материаллаг  бааз хангалтгүй, зайлшгүй үзэх мэргэжлийн хичээлүүдийг огт заадаггүй буюу ор нэр төдий болгодог дутагдал түгээмэл байна. Ийм байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор 1998 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмээс Соросын сангийн  ивээлээр “Сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт судалгааны төсөл хэрэгжүүлсний үндсэн дээр сэтгүүл зүйн сургалтын агуулгыг шинэчилж, түвшинг ойртуулах  явдал гол байгааг тогтоожээ.
1990 оноос өмнө Монголын болон гадаад орнуулын коммунист хэвлэлийн түүх, намаас хэвлэлийг удирдах арга барил гэх мэт хичээлийг олон цагаар үздэг номлолын шинжтэй сургалт давамгайлж байсан бол өнөөдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүй, экологи, социологи, менежмент гэх мэт шинэ чиглэлийг сургалтандаа түлхүү оруулах болсон юм.
Өнөөдрийн байдлаар сэтгүүлч бэлтгэдэг 18 сургууль байна.
1.    МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, МУИС-ын харьяа Улаанбаатар сургууль
2.    МУБИС
3.    СУИС-ийн харьяа Радио, телевизийн сургууль
4.    Хүмүүнлэгийн ухаан их сургууль
5.    “Отгонтэнгэр” ИС
6.    “Идэр” ДС
7.    “Зохиомж” ДС
8.    “Их Монгол” ДС
9.    “Улаанбаатар-Эрдэм-Оюу” ДС
10.  Их Засаг ИС-ийн харьяа Монголын Рояль академи, харьяа “Харцага” сургууль
11.  ”Номун далай” ДС
12.  “Сэтгүүлч” коллеж
13.  “Орхон” ИС
14.  Олон улс судлалын ДС
15.  “Соёл”эрдэм” ДС
16.  “Түгээмэл” коллеж
17.  Утга зохиол, нийгмийн ажилтны ДС
18.  Кино урлагийн ДС

No comments:

Post a Comment