Wednesday, May 15, 2013


                           - Монголд фото сэтгүүл зүй үүсч хөгжсөн нь 

    Манай оронд Фото зургийн алба 1935 онд байгуулагдаж  1937 оноос фото зураг мэдээллийн хэрэгслийн СЗ-н үйл ажиллагааны төрөл бологч чиглэлээр хөгжиж эхэлжээ. Энэ үеэс эхлэн “Үнэн, Ардын үндэсний эрх, Улаан од” зэрэг төвийн хэвлэлүүдэд фото мэдээ, сурвалжлага, хөрөг тогтмол гарах болсон юм. 1957 онд улсын гэрэл зургийн газар байгуулагдсан. Манай орны гэрэл зургийн салбар мэдээлэл сурталчилгааны, уран бүтээлийн гэрэл зураг, үйлдвэр үйлчилгээний гэрэл  зураг сонирхогчидын гэрэл зураг гэсэн чиглэлээр хөгжиж ирсэн байна. Анх фото хөрөг, фото эвлүүлэг, фото сурвалжлагаар эх сууриа тавьсан Монголын фото сэтгүүлзүй мэдээллийн, нийтлэл-уран сайхны гэсэн үндсэн хоёр төрлөөр хөгжиж иржээ. Фото мэдээллийн төрөлд фото мэдээ, фото сурвалжлага, фото зураглал зэрэг зүйлүүд, нийтлэл-уран сайхны төрөлд фото найруулал, фото хөрөг, фото эвлүүлэг, фото инээмсэглэл, фото шог, фото судалбар, фото чимэг зэрэг зүйлүүд багтдаг.
     1990 оноос хойш нийгмийн шинэчлэл цаг үеийн байдлаас шалтгаалан дэлхийн нийтэд техник технологи хурдацтай хөгжсөнөөр хальсны аппаратыг хальж дижитал камер болон техник технологийн дэвшилт гарсан нь фото СЗ-н хөгжил том алхам болсон. Манай оронд фото СЗ хөнжсөн хэдий ч зарим талаар дутмаг байна. Манай оронд тогтмол хэвлэлд 40-д оны үеэс гэрэл зураг тогтмол нийтлэгдэх болж 70аад он гэхэд төрөл зүйл нь жигдрэн төлөвшсөн байна.  Монголын фото СЗ-н төрөл зүйлийг баяжуулан хөгжүүлэхэд Ц.Дагдандорж Л.Найдан Б.Лувсанжамц мөн Цэрэннадмид Р.Энхбат С.Цацралт Ц.Батзориг зэрэг үе үеийн фото мастерууд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

No comments:

Post a Comment