Sunday, April 21, 2013

                                                        Сэнгийн Эрдэнэ (1929-2000)


Сэнгийн Эрдэнэ нь Хэнтий аймгийн Биндэр суманд 1929оны12дугаар сарын7нд төрсөн.1949онд Оффицерийн сургууль,1955онд Монгол Улсын Их Сургуулийг хүний Их Эмчээр төгсч 1961он хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаад эрүүл мэнд,цог сэтгүүл,утга зохиолын сонинд ажиллаж эхэлсэн.
Монголын уран зохиолын сэтгэлийн уянгат тууж өгүүллэгийн нэрт мастер Ардын уран зохиолч  
Сэнгийн Эрдэнэ нь Монголын ардчиллын алтан хараацайн нэг нэрт улс төрч Бат-Үүлийн аав.
Тэрээр хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч сэтгэл зүйн гарамгай мастер хэмээн олноо алдаршсан зохиолч бөгөөд хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгай задлан шинжиж уран үгээр дүр бүтээхдээ нээлт хийж чадсан зохиолч юм.

Эх бүрдийн домог кино зохиол,Жаргал даахгүйн зовлон жүжгийн зохиол,Өвгөн шувуу,Хулан бид хоёр,Малын хөндийн тоос (1964) Баянбүрд, Нарангаравуу (1979) Тэнгэрийн хаяа энүүхэнд (1962) Өдрийн од (1969) Хөх хулгана жил (1970) Цасан доорх ногоо(1971) Холбоо гурван тууж(1980) Цэнхэрлэн харагдах уул (1981) зэрэг өгүүллэгийн тууж ном. Занабазар (1989) Хойд насандаа уулзая (1996) Амьдралын тойрог (1983) зэрэг романаа бичжээ.
Тэрээр 1965онд Төрийн шагнал,1976 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 1994онд Ардын уран зохиолч цол тэмдгээр шагнуулсан байна.
                                         
                                                      Нарангаравуу өгүүллэгийн тухай  

Үзэсгэлэнт бүсгүй Нарангаравуу бүсгүйн нутагт ган болж,өөрийн аав ээж нутаг нэгт ахан дүүсээ аварч өөрийн биеэ золиослож харийн дээрэмчин Беркханы гэргий хүчээр болж байгаа тухай гардаг.Нарангаравуу нь шудрага ,дайчин эрэлхэг,зоригтой эмэгтэй хүнд байх сайхан чанаруудыг агуулсан бусдын төлөө өөрийгөө золиосолж чадсан эмэгтэй юм.Тэрээр Хурмаст тэнгэр Говь нутагт хур бороогоо хайрлаж ган гачиг тайлагдан хүн малын зоо тэнийж байхад ,Харин Нарангаравуутийн сэтгэл бүрхэг хэвээр үлдэв.

No comments:

Post a Comment